“Мисс Монголиа-2008” тэмцээний Гранпри шагналт мисс О.Хулангоог загварынхан нь их цоглог охин гэдэг юм билээ. Үнэхээр ч яриа хөөрөө сайтай, эрч хүчтэй энэ бүсгүйг цоглог гэхээс ч яахав. Тэрээр нэгэнтээ “Би баян эрийн нөмөрт хоргодож суугаа бүсгүйчүүдийг хараад өрөвддөг” гэж ярьж байсан удаатай.
Тэгвэл энэ хөрөнгө мөнгөнд биш хайр сэтгэлд итгэдэг бүсгүйн өөрийнх нь сонголт хэн бэ гэдгийг сонирхох хүн олон. Тэгвэл түүний найз залуу Энэтхэг улсад мэргэжил эзэмшиж байгаа нэгэн бөгөөд мисс бүсгүй маань сүүлийн гурван жил ханхүүгээ хүлээж байгаа гэнэ. Хэдийгээр зуны амралтаараа л эх орондоо ирдэг ч өдөр бүр интернэт, утсаар харилцдагаас гадна хоёулаа хоёр талд цаг зав багатай байдаг болохоор санаж шаналаад байх нь ч гайгүй байдаг гэсэн.
Н.Хувьзаяа www.secret.mn