Эмэгтэйчүүдийг илүү дур булаам харагдуулдаг 10 хувцас

5Эмэгтэйчүүдийг илүү дур булаам харагдуулдаг 10 хувцасыг судалгаагаар тогтоожээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү судалгааг эрчүүдээс авсан байна.

Энгийн хар даашинзнаас авахуулаад мөргүй цамцнууд хүртэл энэ жагсаалтад багтжээ. Гэхдээ эдгээрийн ихэнх нь таны хувцасны шүүгээнд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

1. Богино хар даашинз

Энэхүү богино хар даашинз нь таны шүүгээнд зайлшгүй байх хувцас юм. Энгийн үед болон баяр ёслолын үеэр ч өмсөж болно. Мөн таныг илүү дур булаам харагдуулна гэдэгт бүү эргэлзээрэй.

2. Өндөр өсгийт

Эмэгтэй хүн бүрт баяр ёслол, арга хэмжээнд өмсөх өндөр өсгийт зайлшгүй хэрэгтэй. Өндөр өсгийт өмссөнөөр таны бие галбир улам сайхан, эмх цэгцтэй харагдах болно.

3. Улаан хувцас

Бүсгүй хүний тачаангуй байдлыг илтгэдэг олон зүйлс байдаг. Үүний нэг нь улаан өнгө юм. Эрчүүд улаан өнгийн хувцастай, бүр зөвхөн уруулаа улаанаар будсан эмэгтэй хүнд илүү татагддаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

4. Мөргүй цамц

Ийм хувцаслалтаас илүү эмэгтэй хүнийг тачаангуй харагдуулах зүйл үгүй гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ. Мөргүй цамц, мөргүй даашинз нь бүсгүй таны эмэгтэйлэг байдлыг бусдад илтгэж чаддаг байна.

5. Бариу даашинз

Бариу даашинз сонгохдоо давхар хүзүүний зүүлт эсвэл аль болох богиныг нь сонгох шаардлагагүй. Энгийн хирнээ бариу даашинз өмссөн танаас эрчүүд нүдээ салгаж чадахгүй л байх.

6. Савхин хүрэм

Хэзээ ч моодноос гардаггүй хувцас бол савхин хүрэм юм. Энэ хүрэм үргэлж таны хувцасны шүүгээг чимж байх болно.

7. Торон цамц

Торон материал шиг хээнцэр, тансаг харагдуулах материалыг хайж олоход амаргүй. Таны хувцас бага зэрэг торон оруулгатай байхад л та илүү тачаангуй, загварлаг харагдах болно.

8. Нуруу ил гардаг цамц

Таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой. Ийм загварын цамц, даашинз нь таныг загварлаг, дэгжин харагдуулах болно.

9. Жинсэн өмд

Заримдаа энгийн хувцаслалт хамгийн шилдэг сонголт болдог. Жинсэн өмд, цагаан цамцны хослол нь бүсгүй таныг гайхалтай харагдуулах болно. Та жинсэн өмд, цагаан цамцны хослолыг хувцасны шүүгээндээ нэмэхээ мартуузай.

10. Спорт хувцас

Зааланд бэлтгэл хийгээд хөлөрсөн байгаа эмэгтэйчүүдэд өөрсдөд нь ямар санагддаггийг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ спорт хувцастай бэлтгэл хийж байгаа эмэгтэйчүүдэд эрчүүд илүү татагддаг байна.


Эмэгтэйчүүдийг илүү дур булаам харагдуулдаг 10 хувцас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.