Үсний индүү шидтэй нь шидтэй гэхдээ буруу хэрэглэвэл шид нь хор болж хувирдаг. Үсний индүү 500 хэм хүртэл халах хүчин чадвартай. Энэ нь үсний уурагны бүтцийг гэмтээх хангалттай халуун. Уурагны бүтэц нь эвдэрсэн үс хуурай, хугарамтгай, мөн гялалзсан чанараа алдсан байдаг. Үсэнд чийгшил бага байгаа бол байдал бүр дордоно л гэсэн үг. Үс индүүдэж байх үед үснээс уур савсаж харагддаг биз дээ, энэ нь үс чинь тодорхой хэмжээгээр түлэгдэж байна гэсэн үг. Тэгвэл яаж үсэнд чинь ирэх индүүний хор хөнөөлийг багасгах вэ? Юуны түрүүнд үсээ индүүдэхээсээ өмнө бүрэн хатаасан байх хэрэгтэй. Керамик ултай индүү сонгож хэрэглээрэй учир нь үсийг бага гэмтээдэг. Үсээ бага гэмтээе гэвэл хэсэг бүрийг 10 секунд индүүд ингэхдээ индүүний хэмээ 200 хэмээс эхэл. Хэрвээ бүдүүн ширхэгтэй үстэй бол 300 хэм. Энэ хугацаанд үс чинь буржийх эсвэл шулуун болохгүй бол 50 хэмээр нэмж халаа. Богино хугацаанд өндөр хэмээр индүүдэх эсвэл буржийлгах нь үсийг хурдан хэлбэрт оруулах үр дүнтэй. Үсээ байнга индүүдэхээс зайлсхий. Хэрвээ үс чинь индүүдсээр байгаад гэмтэж хугарсан бол үсэндээ аль болох тэжээлийн тос түрхэж ургамлын гаралтай шампунь ангижруулагч хэрэглэвэл аажмаар эмчлэгдэнэ. Мөн үсний маск байнга хэрэглэвэл үс чинь гэмтэх нь бага байдаг. Хугарсан үсийг эрүүлжүүлэх маск Нэг ширхэг өндөгний шарыг хоёр халбага зөгийн балтай холиод хутгана. Энэ маскаа хуйхандаа иллэг хийх маягаар 7 хоногт 2 удаа түрхэж байгаарай.