Эхнэрийн боловсрол өндөр байх тусам нөхөр урт насалдаг

1,5 сая гэр бүлийн хосуудыг судалсны үр дүнд Шведийн эрдэмтэд эхнэрийн боловсрол өндөр байх тусам нөхөр нь урт наслах боломжтой байдгийг тогтоожээ. Шведийн нийгмийн судалгааны хүрээлэнгийн Роберт Эриксон болон Дженни Торссандер нар 1990 оны хүн амын тооллогын материалд түшиглэн 30-59 насны 1,5 сая гэр бүлийн боловсролын түвшин, мэргэжил болон орлогын байдлаар нь шинжилгээ хийсэн байна.

Тэгээд үүнийгээ 1991-2003 оны нас барагсадын мэдээлэлтэй харьцуулж үзжээ. Боловсрол багатай, мэргэшилт муутай болон орлого багатай иргэдийн үхэл Шведүүдийн дунджаас их байгаа нь тогтоогджээ. Дунд сургууль төгсөөгүй эрчүүд эрт нас барах магадлал 10% гаруй байжээ. Гэхдээ тэдний амьдрах хугацаа нь эхнэрийнхээ боловсролоос шалтгаалдаг нь харагдсан байна.

Дунд боловсролгүй эхнэртэй эрчүүдийн эрт үхэх явдал 25% хүрч байв. Эрчүүдийн наслалтын дараагийн чухал хүчин зүйл нь орлого байсан ба орлого ихсэх тусам амьдрах хугацаа нь уртсаж байлаа. Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд гэр бүл доторх ихэнх хариуцлагыг үүрсээр ирсэн уламжлалтай гэж судлаачид тэмдэглэжээ.

Гэр бүлийн хооллолт, амьдрах хэв маягийн талаарх гол шийдвэрүүдийг чухам эмэгтэйчүүд гаргадаг болохоор энэ нь боловсролоос ихээхэн шалтгаалдаг байна. Боловсрол өндөртэй эмэгтэйчүүд эмчийн зөвлөгөөг их анхаарч, эрүүл аж төрөх ёсны тухай хэвлэл мэдээллээр илүү их мэдээлэл авч энэ бүхэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Боловсролтой эмэгтэйн нөлөө зөвхөн урт наслалтаар зогсохгүй гэж Шведийн судлаачид үзжээ. Боловсрол өндөртэй эмэгтэйчүүд боловсрол багатайгаасаа ихэвчлэн илүү ухаалаг байдаг тул үүний нөлөө гэр бүлийн амьдрах хэвшил болон хооллолт төдийгөөр хязгаарлагдахгүй гэнэ.

couple-sitting-on-couch-looking-at-ipad-looking-for-home-home-sellers

Ухаалаг эмэгтэйчүүд эрчүүдийнхээ сэтгэлзүйг нарийн ойлгож үүнд нь тохируулан хандаж чаддаг байна. Тухайлбал шалихгүй зүйлээр шалтаглан яншиж нөхрийнхөө амар тайван байдлыг алдагдуулаад байдаггүй, “цус гаргалгүй” асуудлыг шийдчих арга барилаа мэддэг, нарийн бичиг эсвэл хамт ажилладаг залуу бүсгүйчүүдтэй нь хардаад байдаггүй, нөхөр нь өөр амрагтай болсныг мэдэнгүүтээ хийрхээд ухаанаа алдчихдаггүй. Ийм эхнэрээ эрчүүд орхиж явдаггүй ба эрүүл мэндээрээ ч хохирдоггүй юм.

Өндөр боловсролтой, ухаалаг эхнэр олж авах нь эрчүүдийн урт наслахад тун чухал хүчин зүйл ажээ. Гэхдээ ухаан нь “буруу хөгжчихсөн” бол бүр эсрэгээрээ байж ч мэдэх юм шүү.

Гэр бүл судлаач н.Одгэрэл

mongolcom.mn


Эхнэрийн боловсрол өндөр байх тусам нөхөр урт насалдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.