Жирэмсэн үедээ хэрхэн зөв хооллох вэ

3595

Монгол эмэгтэй хүн бүр эрүүл саруул, чийрэг хүүхэд төрүүлэхийн тулд жирэмснээ зөв төлөвлөж, жирэмсэн үедээ зөв хооллох хэрэгтэй. Мэдээж ядрахгүйгээр ажлаа хийж, цэвэр агаараар амьсгалж, амралтаа зөв зохицуулах, стресс, ядаргаанд орохгүй, эерэг зөв бодолтой байх гээд бүгд л хэвлийд өсөж байгаа хүүхдэд хамгийн чухал.

Жирэмсэн эмэгтэйчүүд зөв, зохистой хооллосноор цус багадалт, жирэмсний хордлого, төрөлтийн хүндрэлээс, мөн тураалтай, Д аминдэмийн дутагдал, иодын дутагдалтай хүүхэд төрөхөөс сэргийлнэ.

Жирэмсэн үед дэглэмтэй, тодорхой цагт тогтмол хооллох ба олон төрлийн бүтээгдэхүүнээр хийсэн тэжээллэг чанартай, уураг, өөх тос, нүүрс усыг шаардлагатай хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Аминдэм, эрдэс бодисын эх булаг болсон жимс, хүнсний ногоог хоолондоо түлхүү хэрэглэх. Махан хоолыг хэтрүүлж хэрэглэхүй байх ба 14 хоногт 1 удаа загас, тахианы мах, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэвэл тохиромжтой. Уух шингэний хэмжээ жирэмсний эхний саруудад хэвийн байх боловч жирэмсний дунд үеэс эхлэн 1.5-1 л хүртэл багасгах хэрэгтэй.

Жирэмсний эхний саруудад ургийн эд эрхтэн тогтолцоо нь нарийн дэс дараатай, тодорхой хугацаанд бүрэлдэн тогтдог учир чанартай, хангалттай хоол чухал ач холбогдолтой. Учир нь уураг, илчлэг дутагдахад бүх эрхтэнд шаардлагатай эс хуримтлагдаж чаддаггүй. Жирэмсэн эх уураг, илчлэг багатай хоолоор хоолловол ургийн тархины хөгжил хоцордог. Энэ цаашид хичнээн сайн хооллолоо ч тархины дутуу хөгжлийг гүйцээж чаддаггүй.

Эх дутуу хооллох нь ургийн хөгжил удаашрах, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрнө. Жирэмсэн болмогц эхчүүд эмнэлэгийн хяналтад орж, ОНБТБ /олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл/, фолийн хүчил, төмрийн бэлдмэлийг эмчийн зааврын дагуу заавал хэрэглэх шаардлагатай. Эдгээр бэлдмэл нь жирэмсэн эхэд болон ургийн хөгжилд чухал нөлөөтэй.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн


Жирэмсэн үедээ хэрхэн зөв хооллох вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex