Тамхинаас гарахад ямар байх бол! /сонжоо/

Тамхи татахаа болих магадлал хүн бүрт бий. Гэхдээ ингэх сэтгэлийн хүч тэнхээ тэр бүр хүнд байдаггүй. За ер нь чингэхэд ганцхан сэтгэлийн тэнхээ багадана даа. Тамхиа хаяхын өмнө, ингэхэд танд ямар хүч мэрийлт шаардагдахыг мэдэж авцгаая. “Тийм” гэсэн хариулт бүрт өөртөө 2 оноо өгөөрэй. “Үгүй” гэж хариулвал оноо өгөхгүй шүү.

 

1.    Би нягт нямбай хүн, төлөвлөсөн зүйлээ биелүүлж, хэзээ ч хожимдохгүй байхыг мэрийдэг.

 

2.    Өөрийгөө удирдагч гэж үздэг. Хүмүүс надаас байнга зөвлөгөө авахаар ханддаг, тэгээд зөвлөгөөг маань үргэлж сонсдог.

 

3.    Манай гэрийнхнээс хэн ч тамхи татдаггүй.

 

4.    Миний бие тун тааруухан байгаа, тиймээс би тамхи татахаа заавал болих хэрэгтэй.

 

5.    Би өөрийн зуршлыг хүмүүст мэдэгддэггүй, янжуураа нууж бохь зажилж үнэрийг нь дардаг.

 

6.    Би тамхи татахаа болих гэж нэг ч удаа оролдож байгаагүй, учир нь тамхи татахгүй байх, дорвитой шалтгийг олж чадаагүй.

 

7.    Миний хувьд янжуур бол стресс тайлах арга биш, харин ердөө л олон жилийн зуршил юм.

 

8.    Би соргог мэдрэмжтэй, ятгалганд амархан ордог хүн.

 

9.    Бии архи дарс уух юмуу гагцхүү тохь тухтай байдалд голдуу найз нөхөдтэйгээ байхдаа тамхи татдаг.

 

10. Ерөөс тамхи татмааргүй үе байдаг.

 

 

 

За одоо авсан оноогоо нэмцгээе.

 

0-6: Танд тамхи татахаа болих нь хялбархан байх болно. Тамхигүй байх эхний хоёр долоо хоногт таныг дэмжих хэн нэгэн хүнийг олох нь илүү дээр. Тамхи татахгүй байхад тус болох ямар нэг зүйлийг /чихэр, бохь гэх мэт/ ол. Мэргэжлийн хүмүүсийн тусламжийг бас авч болно.

 

8-12: Танд сэтгэлийн хүч тэнхээ байна, гэхдээ энэ н тамхи татахаа болиход хангалттай биш байх болно. Би ер нь яагаад ингээд байна гэсэн ямар нэгэн шалтагийг өөртөө бодож олох хэрэгтэй. Харин эрүүл явах гэсэн энгийн томъёолол танд хангалтгүй юм. Хэрвээ өөрөө ямар нэг юм бодож олж чадахгүй бол, тамхинаас хэрхэн гарах тухай ном уншаарай.

 

14-20: Та туйлбартай хүн бөгөөд та тамхинд тэгтлээ нэг их орчихоогүй юм байна. Тиймээс тамхинаас гарах хүсэл л хэрэгтэй, тэгвэл эхний оролдлогоор л бүх зүйл бүтнэ. Ердөө хүсэл байх л…үлджээ.раскрутка сайтов в интернетепродвижениесайтакак взломать контактчехол для айфон 4сзаявка на кредиткуcrown europe online casinobest escort agencies dubaicasino oyunlar? pokerRules of blackjack ukлучшее сафари в африке в июнекакие батареи отопления лучшедельта банк кредитная карта 1 отзывытанзани¤ парк нгоронгорозаявление анкета на получение кредита сбербанккогда идти на килиманджароэкспресс займ деньги до зарплатыпутешествие в танзанию ценыпомощь в продвижение бренда банкатур испания 2016посуда от производителякак оформить ванную комнатуenglish to british english translationрепутация фирмыдизайн радиаторы и полотенцесушителизаказать сайт москвасип дома казань


Тамхинаас гарахад ямар байх бол! /сонжоо/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.