Рок попын ертөнцөд чадалтай хоолойгоороо хүч түрэн орж ирсэн дуучдын нэг бол Т.Эгшиглэн. Анх дуучин Д.Болдын ”B” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан тэрээр сүүлийн тун нам жим байх боллоо.
Энд тэнд архи дарс хүртэж яваад олны анхаарлыг татдаг байсан дуучин бүсгүй томоожиж байгаа явдал гэнэ. Үнэхээр ч энд тэндэхийн шоу цэнгээнээр үзэгдэхээ больсон Т.Эгшиглэнг дархад удганд шавь орж удган болсон хэмээн цуурч ч байсан.
Нэгэн үе Нэгэн зүгт хамтлагийн Заяатай үерхэж байсан тэрээр шинэ хайрын романсаа эхлүүлэн тун завгүй явна. Түүний энэ удаагийн романсынх нь эзэн H2 хамтлагийн дуучин Төөмөө бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр саяхны нэгэн өдөр Өргөө-д кино үзээд гарч явсан байна.
www.shock.mn Б.Ангараг