Топ модель Пүүжээ загварын тайзаа бүр мөсөн орхив уу

Untitled-5783047951201609300719Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель Д.Пүрэвсүрэн иогоор хичээллэх болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэрбээр бага хүүгээ төрүүлчихээд иогаар хичээллэсэн төдийгүй гоо сайханы нууцаа иог хэмээн хэлдэг юм билээ. Түүний хувьд  иогийн багшлах эрхийн эзэн болсон нь саяхан. Энэ тухай түүний суралцдаг иогийн багш “Багшийн эрдэм шавьд гэдэг дээ. Миний мундаг суралцагч нараас минь багш болон гарсаар Йогачид улам олуулаа боллоо Багш гэдэг нь багшийнхаа энергийг цааш үргэлжлүүлэхийн нэр юм. Олон сайхан хүнд тэр сайхан энергиэ түгээгээрэй гэж хүсэн ерөөе” гэсэн ерөөлийн үг ч хэлээд амжсан удаатай.

Тэгвэл топ модель Пүүжээгийн хувьд үзэгч фенүүдтэйгээ загварын тайз, цэнхэр дэлгэцээр золгохоо больж сошиал орчиноор эрүүл амьдрах ухаан зааж, уян хатан биеэ гайхуулах нь элбэг болсон юм. Тэрээр одоо Нараа иогад багшилж байгаа сурагтай. Хүссэн хэн ч болов бүртгүүлэх боломжтой гэнэ шүү. Загварын тайзаа орхин Иогын багш болохоор шийдсэн Пүүжээ өөрийн инстаграм хуудсандаа “Бүсгүйчүүдээ жин хаяж эцэж турна гэхээс илүү эрүүл чийрэг сэргэлэн цовоо байгаарай, Чи ямар ч байлаа гэсэн хайртай хүмүүс чинь чамайг байгаагаар чинь хайрлана” хэмээн уриалсан байна шүү. Ингээд та бүхэндээ эрхэм иогч бүсгүйн фото зургаас хүргье.

PHOTONEWS.MN


Топ модель Пүүжээ загварын тайзаа бүр мөсөн орхив уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.