Ерээд оны тайзны сайхан бүсгүйчүүд болох С.Өлзийхүү, О.Энхтуул, У.Уранчимэг нар тухайн үеийн икон байлаа. Мэс засалгүй бүсгүйчүүд байгалаараа байсан үед аргагүй цойлж явсан гурав даа
Сайхан бүсгүй цуутай хүүхэн хуримгүй гэдэг ч тэд гурвуул гэр бүлийн тайван сайхан амьдралыг цогцлоохын зэрэгцээ уран бүтээлээ хийсээр яваа. Тэгвэл тайзны эрвээхэйнүүд энэ олон жилийн уулзалджээ.Тэд хамтдаа уран бүтээл хийвэл сайхан гэх хүслийг үнэнч фэнүүд нь дайж буй. Хувь хувийн карьертай гурваас О.Энхтуул урлагаас хойш сууж байсан ч Германаас эх орноо зорин ирсэн нь Г.Ундармаагийн киногоор эргэн урлагт гарч ирэх болсонтой холбоотой.