Хувийн амьдралаа олонд дэлгэх дургүй Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүтэй эргэж ирсэн. Хаа очиж өөрийнхөөрөө амьдарч ирсэн түүний анхны сонголт, Ананд хүүгийнх нь аав Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм байлаа. Эмэгтэй хүн ханийн тал дээр өөрийгөө хайрласан сонголт хийх хэрэгтэй хэмээн тунхагладаг Дээгий жилийн өмнөөс хүүгийнхээ ааваас өрх тусгаарлаж, дахин нэгэн харь нутгийн нас тогтсон эрхэмтэй хамтран амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Хийлч бүсгүйн 2 дахь сонголт нь “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бэйли хэмээх австрали эр. Гуч гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж буй энэ эрхэм Хонгконгд ажиллаж байхдаа “Лэйтон Ази” компанийн уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн арвин туршлагатай бизнесмэнээс гадна хүмүүнлэг үйлс, олон нийтийн төлөө далайцтай, дорвитой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнийхээ төлөө 2005 онд Пол Харрисийн шагнал хүртэж байсан.
Урлаг тэр дундаа сонгодог урлагийн улаан фанат энэ эр хийлч бүсгүйтэй “Вилла Виста” хотхонд амьдарч байна.
Хааяахан том арга хэмжээн дээр шинэхэн хосууд хөтлөлцөн ирэх нь элбэг бөгөөд энэ амьдралаа олны нүднээс нууж хаахыг хичээгээд байдаггүй, өөрийнхөөрөө омог бардам амьдарч яваа хийлч бүсгүйд үүнийх нь төлөө алга ташин баяр хүргэмээр байдаг. Тэд ирэх ирэх зуны налгар өдрүүдэд хуримын товоо зарласан гэнэ лээ.