Нара: Могойн толгойг модоор хатгаад догшиныг минь гайхав даа

3754
Дуучин Нара цахим хуудсаараа дамжуулан өөрийн үзэл бодлоо хатуухан илэрхийлжээ. Тэрээр “Утгын гүн. Өнгөрсөн хугацаан дахь өөрийнхөө оруулсан постуудыг харахад мэдээллийн шинжтэй нь дайралтад өртөөд эргэцүүлэл бодол маань илүү ойлгуулаад ч байх шиг…
Сошиал ертөнцөд үүсгэсэн өөрийн талбар дээрээ би олон ч мэдээлэл, сэтгэгдлээ бичдэг. Дэмжин хүлээн авдаг нь 90 хувиас давдаг тул бурууг хэлж, бусдыг гутаагаагүй ч юм шиг. Өргөс орсноос илүү часхийн өвдөх доромжлол, туйлширсан шүүмжлэлийг харахаар миний буруу ч юм шиг.
Уул сэдвийн хүрээнд мэтгэлцэх алтан логик сүүлийн хоёр постод утгаа алдлаа…
Миний зураг гахай, нохой шиг харагдсан ч миний хүүг доромжлох тэр нэгэнтэй хариуцлага тооцно гэж шазуур зуусан маань нэг хэсэгт таалагдсангүй…Бурхны нэрээр андгайлъя, намайг эр нөхөргүй гэж элдвээр хэлж дээрэлхсэн ч миний хүүг өмөөрөх эцэггүй гэж шударга бусаар дээрэлхэхийг санаархсаныг, завдсаныг, хандсаныг нь хандыг хага дарж, үзэлцэж, тэмцэлдэж, алалцаж, амиа золиосолж би чадна. Ямар ч ээж хүн чаддаг юм.
Тиймээс надад дургүй гээд үр хүүхдийг минь доромжлох, үнэт зүйл рүү минь дайрах хэнд ч бай хэлчихье. “Могойн толгойг модоор хатгаад догшиныг нь гайхав” гэдэг шиг өөрсдөө өдчихөөд нэр усаа битгий зарлуулж байдалд орцгоогоод байгаарай. Дуртай цагтаа нүддэг мешок, харааж, доромжилж стрессээ тайлдаг хэрэгсэл чинь би биш.
Дараагийн асуудал бол түргэний эмчийн алдаа гаргасан эсэх талаарх мэдээлэл.
Би эмч,эмнэлгийн ажилтны хариуцлагын талаар тэр салбар дахь дутагдлын талаар дуугарсаар ч ирсэн цаашид ч дуугарах болно. Энэ салбар чинь алдаа гаргах эрхгүй, гаргасан алдаа нь хүний амины үнэтэй байдаг тул дуугарахаас өөр аргагүй салбар.
Саяын эмчийг буруугүй гэж хамгаалж болно гэхдээ тэр хамгаалах арга нь “Чи муу эмчид битгий очоорой… Муу дуучин… Чам шиг толгой муутай хүн дуугарах эрхгүй…” гэсэн явуургүй үгсээр дүүрэн байгаад харамсаж байна.
Няцаалт гэдэг бол тодорхой баримтыг дэлгэн гарцаагүй зөв гэдгэж хүлээн зөвшөөрүүлэх тактик байдгаас бус Нарагийн ярьсан фактын эсрэг Нараг доромжлох нь няцаалт биш.
Дахиад хэлье, фактыг фактаар няцаа. Доромжилж биш. Дүгнэн хэлэхэд тайлбарыг минь бүрэн уншиж хэлэх гэсэн санааг минь ойлгож буй хэн ч миний хариуцлагын тогтолцооны талаарх санаа зовнилыг олж харсан буй за.
Салбар дахь хариуцлагаа сайд дарга нараасаа нэхэх хэрэгтэй.
“Чи тэгээд яах юм? Нэг муу хүүхэн байж!” гэдэг чинь эсрэг хандлага болохоос биш шүүмжлэл, няцаалт биш. Тиймээс утгын гүнийг ойлгож байж соёлтой, бүтээлч няцаа. Үгүйсгээд байгаа эрхмүүдээ няцааж сурцгаа. Нараг доромжиллоо гэхэд  Нарагаас өөр бусад дээр нь очоод амаа ангалзуулаад гацаанд орохгүйн тулд өгүүлэгч эрхмийг биш өгүүл буй үйлдэл, баримтыг няцаацгаа. Өөр юмгүй дээ.” хэмээн бичжээ.

 


Нара: Могойн толгойг модоор хатгаад догшиныг минь гайхав даа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex