Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаар гарч ирсэн эмэгтэй бол дуучин Х.Отгоо. Тэрбээр Альтернатив урсгалаар уран бүтээлээ туурвидаг цөөхөн эмэгтэй уран бүтээлчдийн нэг. Гэвч сүүлийн үед уран бүтээлээсээ чөлөө авч хувийн амьдралдаа цаг заваа гарах болсон.
Түүнийг уран бүтээлээс нь түр ч болов чөлөө авахуулсан том хүн бол түүний бяцхан гүнжхэн. Одоо дөнгөж ойндоо хүрч байгаа гэсэн. Харин дуучин маань урлагтаа эргэн ирж, амьд хөгжмийн “Coke n beat” наадмын шүүгчээр ажиллаж байгаа аж. Тэрбээр ирэх намраас хувийн уран бүтээлийн ажилдаа эрч хүчтэй орж, фенүүддээ гайхамшигтай уран бүтээлүүдээр бэлэг барихаар төлөвлөөд байгаа гэсэн шүү.