Жийнсэн өмдний тренд: Аль загвар моодонд орж, харин аль нь гарсан бэ?

000Хамгийн анх ажлын хувцасны зориулалттай зах зээлд нэвтэрч байсан жийнсэн загварууд өнөөдөр амжилтынхаа оргил хэсэгт хүрээд байна. Кутюр загвараас дутахааргүй үнэд хүрсэн жийнсэн өмднүүд орчин үед илүү сонирхолтой эсгүүр ба загвартай болж, дэгжин бүсгүйчүүдийн шүүгээнд дор хаяж гурваас дөрвөн төрлөөрөө байх ёстой шилдэг хувцсаар тодроод байгаа юм. Гэхдээ мэдээж хэрэг загвар ямагт эргэж байдгийн улмаас зарим жийнснүүд моодноос гарч, харин зарим нь эсрэгээрээ хүчээ авч байна. Тэгэхээр юуны түрүүнд улирлын хамгийн онцлох загварууд дээр анхаарлаа төвлөрүүлье.

Сэргээн засварласан эртний жийнс

Жийнсэн хувцасны трендийн талаар ярих үед Vetements брэндийг дурдахгүй байхын аргагүй юм. Дизайнер Демна Гвасалиягийн танилцуулсан шулуун загвартай, өндөр суудалтай, богино тайралт бүхий эмжээргүй жийнс анхаарал их татдаг. Олон салангид хэсгээс бүрдсэн мэт харагддаг тэрхүү сэргээн засварласан жийнс нь street style одуудын өдөр тутмын сонголт болж, гудамжны стилийг тодорхойлж байна. Энэхүү загварыг өвөрмөц хийцтэй богино түрийтэй гуталтай хослуулан өмсөөрэй.

Жийнсэн өмдний тренд: Аль загвар моодонд орж, харин аль нь гарсан бэ?

VETEMENTS

Уран хатгамалтай жийнс

Gucci-гийн бүтээлч захирал Алессандро Микеле хээ хатгамлаар баялаг загваруудаараа алдаршсан. Түүний урласан цэцэг ба амьтдын уран хатгамалтай жийнс салбартаа бас нэгэн хүчтэй тренд үүсгээд байна. Шулуун, эсвэл трапеци хэлбэрийн богино тайралттай эдгээр өмднүүдийг Gucci хэв маягт тохируулан өмсөхийг хүсвэл дээгүүр нь мөн адил хээ хатгамалтай топ ба хүзүүний алчуур хослуулаарай. Ингэснээр та 1970-аад оны хиппи төрхийг төгс бүрдүүлэх юм. Харин илүү даруу хувцаслахыг хүсвэл энгийн цагаан футболка эсвэл цамцтай хослуулахад л хангалттай.

Жийнсэн өмдний тренд: Аль загвар моодонд орж, харин аль нь гарсан бэ?

ZARA

Богино тайралттай трапеци жийнс

Их Британий алдарт жүжигчин ба 1970-аад оны загварын шүтээн Жейн Биркинээс санаачилсан богино тайралттай трапеци жийнс энэ намрын хувцаслалтыг тань хормын зуур загварлаг харагдуулна. Шагайн дээгүүр татах урттай уг жийнсийг хүйтний улиралд богино түрийтэй гутал, харин дулаан өдрүүдэд угладаг гутал эсвэл сандаал, туфлитэй хослуулж болох юм. Мөн өндөр суудалтай загвар сонгож, дээгүүрх хувцсаа өмдний дотуур хийн, бэлхүүсээ тодотгоорой.

Жийнсэн өмдний тренд: Аль загвар моодонд орж, харин аль нь гарсан бэ?

CURRENT/ELLIOT

1990-ээд оны “ээжийн” жийнс

Саяхныг хүртэл хамгийн үзэмжгүй загвараар нэрлэгддэг байсан 1990-ээд оны өндөр суудалтай, дээгүүрээ сулавтар хэрнээ доогуураа нарийн эсгүүртэй “ээжийн” өмднүүд энэ намар эргэн моодонд орлоо. Хамгийн гол анхаарах зүйл нь таны сонгосон жийнсний өнгө илүү дутуу деталь, цайралтгүй атлаа бага зэрэг гандсан, хуучны өнгө аяс мэдрүүлж байх ёстой юм шүү.

 

 

Жийнсэн өмдний тренд: Аль загвар моодонд орж, харин аль нь гарсан бэ?

ZARA

Дээр дурдсан дөрвөн загвараас гадна энэ намар-өвлийн улиралд энгийн урттай трапеци жийнс, хар бараан өнгийн skinny жийнс болон богино тайралттай өргөн жийнс тренди сонголт хэвээр байх болно.

Харин моодноос албан ёсоор гарсан загваруудын хувьд гэвэл сунадаг бүтэцтэй ба нам суудалтай жийнснүүд загварын тайзыг нэг хэсэгтээ л орхихоор болж байна. Жийнсэн өмд сонгохдоо аль болох сунадаг резингүй (хамгийн ихдээ 2%-ийн уян хатан байдалтай), сайн чанарын загвар худалдан аваарай.


Жийнсэн өмдний тренд: Аль загвар моодонд орж, харин аль нь гарсан бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.