Орцных нь гадаа отож зогссон хэсэг архичин нөхдөөс болоод түмний нүдэн дээр төрөлх авираа харуулан орилж хашгичин, “хуурай эгч” Ганбуушийнхаа нэрийг хүртэл оролцуулаад авсан трансжендер Солонго энэ бүхэндээ уучлалт хүссэн нь саяхан. Трансжендер мисс нэрэндээ бардаж, гоо сайхны элдэв мэс заслынхаа ачаар хэн хүний өмнө бардамхан гунхаж яваа тэрбээр хуурай эгч Ганбуушийгаа их л хүндэтгэдэг тухайгаа хэвлэлийнхэнд ярих дуртай.
Гэвч багахан хэмжээний асуудал гарангуут мөнөөх Ганбуушийнхаа нэрийг дурьдаж, өмнөх амьдралынх нь таагүй явдлуудыг сөхчихөөд байдаг “томоогүй” зан нь одоог хүртэл засагдсангүй. Бараг засагдахгүй биз дээ. Өөрт нь гэм хор учруулаагүй Ганбуушдаа учир шалтгаангүй “дайн” зарласан трансжендер залуу маань саяхан дуучин Нарагийн бичиглэл дор энэ бүхнээ дэлгэлээ.
Тэрбээр дуучин бүсгүйг өмөөрсөн сэтгэгдэлдээ “Анхааралд орох гээд ядсан горилогсод интернэтийн ардаас л мөрөөдлөө биелүүлэх юм даа. Хань ижил, үр хүүхэд нь билүү, Нара минь. Энэ хүнд юу нь тийм их хамаатай, ашигтай юм бол. Ядаж Ганбууш шиг хэдэн доллар салгах болов уу. Хэлж байгаа үгийг нь өөрт нь хэлбэл яах вэ гэдгийг тооцож шулганамаар юм, зарим юм” хэмээн бичжээ. 60 гарсан насандаа хүйсээ солиулах мэс засал хийлгэж, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн гэх Ганбууш олонд танигдаад удаагүй байгаа “трансжендер мисс”-ийн дургүйг их л хүргэж явдаг бололтой.
С.Цахиур