Испанийн “Реал Мадрид” болон Португалын шигшээ багийн 31 настай довтлогч Криштиано Роналдо Испанийн 2014 оны тэргүүн гоо бүсгүй Дезире Кордеротой уулзах болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Роналдо Оросын загвар өмсөгч Ирина Шейктэй таван жил амьдарсны эцэст 2015 оны нэгдүгээр сард хоёр тийш болсон юм.
Тэр цагаас хойш дэлхийн шилдэг хөлбөмбөгч хэд хэдэн бүсгүйтэй болзож амжсаны дотор Колумбын сайхан бүсгүй Паула Суарес байжээ. Дезире хөлбөмбөгийн хүрээнд ихэд алдаршсан бүсгүй юм.
Тэрээр “Бетис” клубын хөлбөмбөгч Энцо Ренелло, “Реал Мадрид”-ын домогт тоглогч Фернандо Йеррогийн хүү Альваротой найзалж байсан аж. Севилья хотын уугуул Дезире Кордеро дурлалт залуутайгаа ойрхон байхын тулд Мадридад шилжиж ирээд байна. Роналдо, Дезире хоёр ихэд дотносон хамт амьдарч байна хэмээн “Corazon” сэтгүүлд бичжээ.
Н.Мөнхжин
Зууны мэдээ