Модель болсон дуучин Э.Энхзол том өвдөгнөөсөө болоод асуудалд “оров”

14482956_1043801065717744_1537205925230673920_nХэний ч өмнө хэлье гэснээ хэлчихдэг, нэлээд чөлөөт сэтгэлгээтэй хүний тоонд дуучин Э.Энхзол яах аргагүй багтана. Алс холын Америк оронд амьдрахаар одсон дуучин бүсгүй маань хэсэг хугацаанд эх орондоо амарч байхдаа “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцон, урлагийн авьяасаа үзэгч фэнүүддээ дахин нэг сануулаад амжсан удаатай.

Түүнээс хойш төдий л удалгүй харийн орныг зорьсон тэрбээр өөрийнх нь зүс царай хийгээд үзэл бодлыг цахим ертөнцөд өөлж муучилсан зарим нэг хүмүүст хандан ийнхүү хэлжээ. Үүгээр ч зогсохгүй, дуучин бүсгүй маань “Би ер нь аягүй инээд муутай, инээгээд байхаар “Маягтай” энэ тэр гээд. Инээхгүй байхад минь харсан хүмүүс “Ярвайгаад” энэ тэр гээд. Аав ээжээс заяасан царайгаа би яах билээ. Уучлаарай, ер нь ярвайсан харагддаг нь үнээн. Тэгээд бас инээд муутай, уучлаарай. Хүмүүсийн ярьсныг ургуулж бодоод инээд хүрээд байх юм. Өөрөөрөө л байх сайхан шүү дээ.

Бас нэг рекламны зурагны дор нэг хүн “Юун ч том өвдөг вэ” гэсэн байсан. Жижигхэн өвдөгтэй хүмүүс ээ, уучлаарай. Өвдгөө тайралтай нь биш дээ. Хамгийн гол нь том өвдөгтэй биш л дээ, би. Ер нь хэний юу нь ч том байсан, яадаг юм бэ. Юу нь ч жижиг байсан, яадаг юм. Бас нэг нэвтрүүлэгт орсон бичлэгийн дор “Энэ Энхзол ер нь аягүй хашир хариулж байна. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй байна” энэ тэр гээд биччихэж. Хашир хүн гээд л мэдэгдэж байгаа биз дээ, би” хэмээн хөгжилтэй нь аргагүй өгүүлсэн байна.

С.Цахиур

www.zone.mn


Модель болсон дуучин Э.Энхзол том өвдөгнөөсөө болоод асуудалд “оров”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.