Хамгийн бат бөх, гайхалтай хайрын түүх болж амьдарсан дуучин Селин ДионCBS Sunday Morning хөтөлбөрт оролцож нөхөр, амьдралынхаа тухай ярьсан юм.
Өдөр бүр эр нөхрөө санан дурсаж, насан туршдаа хайрлах болно хэмээн ярьсан дуучин бүсгүйгээс хөтлөгч Рокко ахин хайр дурлалтай учрах болов уу гэж асуухад, одоо л лав биш хэмээгээд би чинь одоо ч гэрлэсэн эмэгтэй хэвээрээ шүү дээ, тэгээд ч нөхрөөсөө өөр эр хүнийг үнсэж ч байгаагүй юм байна хэмээн хариулжээ.
Селин Дионыг 12 настай байхад түүний менежер хэмээн тухайн үед 38 настай Рене Анжелил уулзаж байжээ. Анх Ренег хараад ямар царайлаг эрэгтэй вэ гэж бодсон хэмээн Селин нөхрөө дурссан юм.
Селин Дион 19 нас хүрээд буюу 1987 оноос албан ёсоор Ренетэй болзож эхэлсэн байдаг. Тухайн үед Рене 45 нас хүрсэн байлаа. Хосууд дөрвөн жилийн дараа сүй тавьсан гэдэг.
Тэд 1994 онд хуримаа хийж, хуримын ёслолыг Канадын телевизээр дамжуулж байжээ. Сонирхуулахад залуухан, амжилттай яваа дуучин бүсгүйн хувьд анхны хайр, анхны хурим нь байсан бол түүний нөхөр, менежер Ренегийн гурав дах гэрлэлт байлаа. Хайрт хосууд 2010 онд Нелсон, Эдди хэмээх хоёр ихэр хүүтэй болж өнөр өтгөн айл болсон юм.
Түүний нөхөр Рене Анжелил өнгөрөгч нэгдүгээр сард улаан хоолойн хорт хавдрын улмаас хорвоог орхисон юм. Хайрт ханиа алдаад удаагүй байхдаа төрсөн ах Даниел Дион нь мөн улаан хоолойн хорт хавдрын улмаас нас барсан байдаг. Алдарт дуучин Селин Дион хайртай дотны хүмүүсээ дурсан өнгөрөгч наймдугаар сард “Encore Un Soir /One More Night/” цомгоо гаргасан билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: WWW.ZONE.MN