“Тв коктейль” хамтлагийн ганц сарнай Н.Цэнд-Аюуш нууцаар амаржиж гэнэт олны өмнө ийн гарч ирлээ. Олон нийтийн газар бүү Монголдоо байна уу үгүй юу гэмээр байсан тэрээр гэнэт ээж болсоноор гарч ирсэн нь энэ.
Өмнө нь хоёр эртэй хамтын амьдрал зохиож бүтэлгүйтэж байсан жүжигчин бүсгүйгийн одоогийн хайр хүүгийнх нь эцэг хэн гэдэг нь тун нууц байгаа. Жирэмсэн төрхөө ч хүртэл олны өмнөөс нууцалж, төрсөн гэдгээ ч хавь ойрынхондоо хэлээгүй гэх Н.Цэнд-Аюуш улам л өнгө зүс нэмж ээж болсон төрх тун зохисон гэлтэй харагдаж байсан шүү. Харин түүний хайрыг булааж эхнэрээ болгож чадсан нууц залуу хэзээ олны өмнө гарах бол хэмээн битүүхэн хүлээсэн фэнүүд нь Н.Цэнд-Аюушаас асууж сураглаад эрж хайгаад явуулахгүй байсан шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn