Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. Энэ сайтыг мэддэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ удаад та бүхэндээ хандвал бүх зүйл жаахан ч гэсэн хөнгөрөх болов уу гэж бодлоо. Чин сэтгэлээсээ харамгүй зөвлөлддөгт бүгд дуртай байдаг байх. Сайтын байнгын зочин бүр. Эхлээд өөрийгөө жаахан танилцуулахад 34 настай бусдын л адил амьдрал ажил гэж гүйсэн энгийн нэгэн бүгүй байна аа. Нэг хүүтэй хүү маань 11 настай. Том эр болсоон. Хүүгээ 10 сартай байхад нь ааваас нь тусдаа амьдрах болсон. Энд бичигддэг олон захидлуудын л адил зүйл тохиолдож хүүгээ ганцаараа өсгөх болсон. Хор шарандаа хүүгээ эцэгтэй нь уулзуулаагүй өдий хүрч байна. 2 насны төрсөн өдрөөс нь хойш тэр хүн ч уулзая энээ тэрээ гээгүй болохоор одоо бол бүр уулзуулахгүй гэж боддог.
Ингээд хүүгээ 4 настай байхад нь одоо амьдралд минь асуудал болоод байгаа нэгэнтэй таарсан юм. Түүнээс хойш бараг 8 жил болжээ. Энэ нөхөр ч бас өмнө нь эхнэр охиноосоо салсан амьдрал үзсэн нэгэн байсан болохоор тухайн үед амьдрал мэдэх юм даа гэсэн үүднээс дотноссон, бие биедээ ч сэтгэлтэй болсон. Харин энэ бүх жилүүдэд хамт амьдарсангүй. /8 сар нэг гэрт байж үзснийг эс тооцвол/ Дандаа хоёр талд байсан юм. Аавыгаа гэж мэдэхгүй хүү маань ч энэ л хүнийг аав гэж ойлгодог. Гэхдээ хүү маань өсөхийн хэрээр төрсөн аав минь биш гэдгийг маш сайн мэддэг болсон. Харин хэн хэнд маань юу ч хэлдэггүй. Намайг зовно гэж санадаг байх. Ингэж мэдэх болсон учир нь хамтдаа 8 сар гурвуулаа амьдарч үзэхэд намайг ажилтай хойгуур /тэр ажилгүй л дээ хувиараа юм хийнэ. Дуртай цагтаа л ажиллана/ Хүүгий маань нэлээд командалж босч суухаас өгсүүлээд нэлээд зааж сургадаг байсан болотой. Миний дэргэд бол байнга харцаараа айлгадаг байсныг би анзаараад хамт байж чадахгүй гээд л өөрийн гэснээ хамж аваад гэртээ харьсан юм.
Ингээд хамтдаа байж чадахгүй нь тодорхой болоод, надаас холдох болов уу гэсэн тийм зүйл болсонгүй. Байнга л дагаж гэрт хүргэж энэ тэр болсоор нөгөө л эмэгтэй хүний зангаар хамт амьдрахгүй ч зууралдсаар л. Өнгөрсөн хугацаанд үр хүүхэдтэй болъё гэж хичээлээ. Бүр гурван ч удаа жирэмсэлсэн. Гэвч бүтсэнгүй. Энэ нөхрийн хэл ам ааш аяг, миний гөжүүд зангаас болсоон. Тэр их хартай. Энэ занг нь мэддэг болохоор хардуулах зүйл хийхгүйг аль болохоор хичээдэг л дээ. Гэвч бүхнийг өөрийнхөөр нь байлгах тусам хүн гэдэг улам цаашладаг юм байна лээ. Ажил дээрээ хэзээ ч оройтож болохгүй. Ямар нэг ажил гараад үнэн учраа хэлээд байхад л уурлаад л загнаж эхэлнэ. /Эмэгтэй хүнийг харааж болох бүх хараалыг дуусгана. За тэгээд сүүлдээ эрэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг л юм болно. Энэ хараал ерөөл нь 3,4 хоног ч үргэлжилнэ. Хамгийн муухай нь 10 жил гаран бараагий нь хараагүй хүүгийн минь эцгийн нэрийг дуудаад л тэрний юу яа за тэгээд л явж өгнө дөө./
Би хүнээс царайчлаад байхааргүй ажил мэргэжилтэй ч хааяадаа яалт ч үгүй унаа, ойр зуурын мөнгө авдаг байлаа. Гэтэл би л чамайг гөлөгтэй чинь тэжээж байна гэх зэргээр нөгөө хэрүүл дээр нэмэгдэх болсон. Тиймээс сүүлдээ гуйхаа ч больсон. Цөөнгүй удаа зодуулж нэлээд гэмтэл ч авч байлаа. Тэр бүхний хойно би сална гэж бодож зугатдаг ч ажил гэр гээд өөр хаашаа ч үгүй болохоор өдөр шөнөгүй отож байгаад л уулзана. За тэгээд л гэмшсэн ухаарсан хүн уучлалт гуйгаад бөөн юм болно. Уучлана. Гэвч 7 ч хоноогүй дахиад л давтагдаж эхэлнэ. Түүний уурлах бүхнийг би л хийсэн гол буруутан нь. Ажлаас минь болж байна гэх зэргээр л өө хайна даа. Би өв тэгш өөгүй хүн биш ээ. Гэхдээ бүхнийг тал талаас нь бодож ойлгож түүнд тааруулах гэж мэрийдэг. Хамь олонтой ажилладаггүй, ганцаараа гэх зэргээр аль болох ойлгох гэж өөрийгөө хүчилж уучилна. Дээр 3 удаа жирэмслэсэн гэсэн дээ. Тэр үед үнэхээр баяртай аз жаргалтай байсан. /би хувьдаа/ Гэвч өнөөх л нэг хэрүүл гарч хэлэх хэлэхгүйгээр дуудна.
Хэнийх ч юм билээ наад зулбасагаа авахуулаад зайл гэдэг үгнээс болж би эхний хүүхдээ шарандаа очоод авахуулчихсан. /энэндээ хэтэрхий их харамсдаг/ Энэ бүх он жилүүдэд бүхэл бүтэн 8 жилийн хугацаанд холбоотой байхдаа хэдийгээр тус тусдаа амьдардаг ч би өөр хэн нэг эрээс болж асуудал үүсгэж байгаагүй. Тийм бодол ч байдаггүй. Дараагийн хоёр нь өсөлтгүй гэсэн шалтгаанаар бас л тээх аргагүй болсон. Эн бүх үйл явдлын дараа би хэзээ ч хамт амьдрахгүй гэж шийдсэн. Харин би дахин шинэ хүнтэй болж хүүгээ дүүтэй болгохыг хүсэж байсан учраас 2 жил эмчилгээ сайн хийлгээд сая жирэмсэн болсон. Тэр ч өөрөө хүүхэд хүсэж байгаа. Харин би түүнтэй хэзээ ч хамт амьдрахгүй нэг гэрт байхгүй гэдгээ хэлээгүй л дээ. Жирэмсэн болсоноо мэдээд иүүнд хэлэхэд баяртай хүлээн авсан ч /сонгууль гээд миний ажил маш их байгаа учраас 07-00 цаг өнгөртөл ажиллаж байна/ чиний наад ажлаас болж байна гээд л дахиад өнөөх хэрүүл гарлаа. Өнөөх л зангаараа дахиад л “хэнийх нь мэдэгдэхгүй зулбасага надаар тэжээлгэнэ гэж бодож байна уу авхуулаад зайлаарай” гэж утсаар загнах юм.
Уурлаад эхлэхээр нь аль болох зөөлөн харьцаад одоо хэдхэн хоног үлдэж байна. Тэгээд л амарчихна гэж ойлгуулах гээд ч ядлаа. Уг нь архи тамхи элдэв хүүхэн шуухан гэж асуудал үсгэдэггүй сайн залуу. Нэг хоёр удаа эмэгтэй хүнтэй смс- ээр харьцаж тэрийг нь мэдэж байснаас өөр сэжигтэй зүйл огт мэдэхгүй. Тэгээд ч би харгэдэг зүйл хүнийг яаж зовоож сэтгэл хөргөдгийг мэддэг болохоор тиймрхүү зүйлд үнэндээ анхаарал хандуулахыг хүсдэггүй. Энэ мэтээр муухай үгээр сэтгэл рүү минь ус цацчихаад удалгүй л дахиад өнөөх уучлал чамаас л болоод би тэгсэн шүү дээ гэх сонин харьцаа миний бүх энергийг сорж гүйцэх нь ээ. Энэ хүүхдээ би ямар ч байсан тээж төрүүлнэ. Харин түүний энэ муухай намайг үгүйсгэсэн харьцааг тэсвэрлэж чадахгүй юм шиг санагдаж би айж байна. Хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой гэж өөртөө хичнээн итгүүлэхийг оролдож байгаа ч түүнд гомдох сэтгэл минь намайг хүчгүйдүүлээд байна аа. Түүнээс намайг хайрлаад халамжлаад өгөөч гэж гуйгаагүй. Бүр гуйх ч үгүй тийм л зантай хүн.
Одоо ийм үед ядаж намайг тайван байлгаж болохгүй юу гэхээр -Чамаас илүү тайван сайхан байгаа хүн алга байна шүү. Юун тайван байлгах энэ тэр тэнэг юм яриад байгаа п.., я…, өөр юу юу ч гэнэ вэ тэгж л хариулах юм. Хөөж байгаа шигээ хэлсэндээ хүрээд амьдралаас минь алга болоод өгдөг болоосой гэж ямар их хүснэ вэ? Өөрийгөө гэх бардам сэтгэлээ ч хаяж иүүнийг ойлгохыг хичээсэн юм сан. Гэвч эцсийн үр дүн нь хэзээ ч өөрчлөгдөхгүй чанарын ялгаа гарахгүй юм байна гэдгийг ойлгож шаналж байна. Ийм хүнээс салахад яавал дээрийг та бүхэн маань надад зөвлөөрэй. Харж хандах ах дүү муутай болохоор улам ч дээрэлхдэг юм болов уу гэж бодох боллоо. Аав маань залуугаараа өнгөрсөн. Ээж дүү нарыг маань бас л надтай хамруулаад газар доогуур ортол хэлж доромжилдог юм. Одоо би хүүхдээ өөр хүнийх гэж итгүүлбэл холдох болов уу ч гэж бодож сууна. Түүний санаагаар бол би ажилгүй гэрт тэгээд л түүний хэлсэнээр босч суугаад нөгөө Далласан газарт и нь ил гарч, Далайсан газарт нь далд ороод байж байвал болох юм гэсэн. Хүнийг зовоож сэтгэлийн тамд унагаж хайрлана гэж байж болохгүй шиг л санагдах юм.
Өөрийнхөө энэ бүх араншинг чамд хайртай учраас гэж тайлбарладаг. Хэрүүл хийгээгүй уур нь хүрээгүй үед тэрэн шиг сайн хүн байхгүй. Эрхлүүлээд л бөөн юм болно. За тэгээд уур нь хүрлээ гэхээрээ чөтгөр шулмаас дор аашлах нь төрөл арилжсан юм шиг л санагдах юм. Одоо энэ хүүхдээ би эцгийнх нь муухай хэл ам хар энергиэс хол байлгаж сэтгэл амгалан байж байгаад төрүүлж хүүгээ дүүтэй болгомоор байна. Төрөөгүй бүрэн бүрэлдэж амжаагүй байхад нь доромжилж зүхэж байгаа хүнд итгэж үнэхээр чадахгүй нь ээ. Ганц удаа биш болохоор одоо үнэндээ түүнийг гэх миний сэтгэл хөрч үзэн ядалт болж байна. Хүнийг ингэж хайрлаж болохгүй биз дээ. Яагаад бид нэг нэгэндээ жаахан уужим энэрэнгүй хандаж болдоггүй юм бол оо?
sekc.mn