Амьд барби Лукьянова: “Монгол надад ер бусын сэтгэгдэл үлдээлээ”

Саяхан манай улсад ирээд буцсан “амьд барби” гэгддэг Украины мисс Валерия Лукьянова Монгол Улсын тухай сэтгэгдлээ хуваалцжээ.

“Би анх удаа Монголд очиж үзсэн минь надад дахин ирэх сэдэл төрүүллээ. Хэдийгээр олон улсын “Beauty Face” миссийн тэмцээнд ажиглагчаар очих ажилтай, нэлээд шахуу хуваарьтай байсан ч Монгол Улс надад маш их таалагдсан. Жишээ нь, бөөгийн ёс заншил, мөргөлийг богино хугацаанд ч болов харах боломж олдсон нь талархууштай. Би урьд нь монголчууд бөөгийн шашны өвөрмөц заншилтай талаар сонсож байсан.”

“Миний хувьд цагаан хоолтон боловч монголчуудын хоол, төрөл зүйл гүн сэтгэгдэл үлдээсэн. Мөн би монгол бөөтэй уулзаж маш чухал асуудлаар маш богино хугацаанд ярилцсан. Тэр бүрийг нууц үлдээх нь дээр гэж бодож байна. Бас миний хувьд тэрхүү бөө үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүлэм зүйлс хэлсэн. Харанхуйн хүч, аварга том аалз, ид шидийн гурван хаалга гэхчлэн зөвхөн бид хоёр л ойлгох зүйлсийн талаар ярилцсан” гэж Украин бүсгүй Фэйсбүүктээ бичжээ.

Т.Бат


Амьд барби Лукьянова: “Монгол надад ер бусын сэтгэгдэл үлдээлээ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.