Олны танил хүмүүс үргэлж төгс байх албатай биш. Гэхдээ дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалж яваа үзэсгэлэнтэй моделиудын нэг Кара Делевинийн тун чиг эвгүй төрх шар хэвлэлийн хуудаснаа заларч эхлэв.
Нүүрэндээ будаг шунх түрхээгүй, үс нь арзайн сэгсийж, биеийн тамирын хослол хайнгадуухан өмссөн бидний хэлдгээр “дэлбэрчихсэн” төрхтэйгөөр Нью Йорк хотын гудамжинд алхаж явахдаа бүсгүй папарацчдын дуранд ийн өртжээ.
Кара Делевине лесби бөгөөд тэрбээр ердөө долоо хоногийн өмнө найз бүсгүйдээ хаягдсан билээ. Улмаар түүний экс Винсент бүсгүй жүжигчин Кристиан Стюарттай дотно харилцаа үүсгэн болзох явахдаа олны нүдэнд өртсөн юм.
Ямартай ч, найз бүсгүй нь шинэ романс үүсгэсэнд гутарсан уу, загварын ертөнцөд тод гэрэлтэх нүүр царай жирийн гэрийн эзэгтэйгээс ялгарах зүйлгүй явна.