С.Одонтуяагаар ковер хийсэн сонгууль

4021

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшиж, өөрийгөө рекламдаж яваа үл таних нөхдийн дунд танил царай харагдсан нь УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа байв. Гэхдээ түүнийг дүүргийн хуралд нэр дэвшиж, доошоо орсон гэж бүү андуураарай. Харин тэр Баянгол дүүргийн Засаг дарга болох гэнэ. Бүр “Ардчилсан Засаг дарга” гэсэн тодотголтойгоор. Удаа дараагийн сонгуульд “цэнхэртэж” байгаа баянголчууд энэ удаа сонголтдоо үнэнч үлдвэл дөрвөн жил эмэгтэй “Ардчилсан Засаг дарга”-тай байх нь. “Ардчилсан Засаг дарга”-ыг МАХН тэргүүтэй хэд хэдэн нам дэмжиж буйгаа илэрхийлэн, Баянголын гудамж талбайгаар томоос том самбар байрлуулсан нь улам хүч нэмж байна.

4020

2012 онд Ардчилсан нам Э.Бат-Үүл гэсэн ковертойгоор сонгуульдсан. Нүүр царай нь ч Ардчилсан намыг гундаагаагүй, түүхэндээ анх удаа нийслэлд ялалт байгуулж, Улаанбаатар хотыг удирдах эрхийг авчирсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн таамаглагдаж байсан Э.Бат-Үүл нийслэлд өрсөлдөж, “би унаган хотоо хөгжүүлнэ” хэмээн гарч ирсэн нь нийслэлчүүдэд таалагдсан. Гурван сарын өмнөх сонгуулиар ч Э.Бат-Үүлийн сонгогчид түүнээс татгалзаагүй, НИТХ-ын төлөөлөгч болгосон. Өнөөдөр ч экс хотын даргаа санагалзаж байгаа хүмүүс цөөнгүй. Тиймээс ч АН-ынхан өмнөх сонгуулийн арга барилаа дахин ашиглахаар шийдсэн бололтой. Энэ удаа өнгөрсөн парламентад чамгүй нэр хүндтэй байсан С.Одонтуяаг өмнөө барихаар шийджээ. Түүнд “Ардчилсан Засаг дарга” гэх тодотгол өгч, ядаж Баянголоо цэнхэрээр нь үлдээхээр чамгүй хүч хаяж байна.

 

Уг нь АН-ын Баянголын төлөөлөгч нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ. Баянголын АН-ын даргаар ажилладаг, баянголчуудын сонголтоор хоёр ч парламентад суусан. Сүүлийн найман жил Баянголыг “базсан” гэдгээр бол дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшигчид С.Эрдэнээр ковероо хийж, түүнтэй гар атгалцсан зургийг сурталчилгаандаа ашиглах учиртай. Гэвч энэ явуургүй сурталчилгаа гэдгийг АН-ынхан ч, С.Эрдэнэ ч мэдэж буй. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Баянгол дүүрэгт эрх мэдэлтэй байж болох ч тэр нь сонгогчдын сонголтод нөлөөлөхгүй. Мөн түүний нэр, нүүр тийм ч цэвэр биш. Тиймээс л С.Одонтуяаг өмнөө барьж, нүүр царайгаа болгосон хэрэг. Нэр цэвэр, өнгөрсөн дөрвөн жил чамгүй тулхтай улстөрч гэдгээ харуулж чадсан С.Одонтуяаг гол найдвараа болгосон нь зөв эсэхийг бид ирэх долоо хоногт харна.

 

АН-д хэдхэн сарын өмнөх гашуун туршлага бий. Сонгуулийн сурталчилгаа дөнгөж эхэлж байхад “Нийслэлийн Ардчилсан нам хотын даргаар Э.Бат-Үүлийг дахин сонгохоо зарлаж байна” хэмээн хөөрцөглөсөн нь уналтын шокноос удаан гарахад хүргэсэн. Ямар сайндаа л нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл сонгуулийн дараа “ялагдлын цунами боллоо” хэмээн гашуудаж байхав.

 

Нийслэлийн АН-ын сценараар Баянголын АН-ын дарга С.Эрдэнэ дүүргийн сонгуулийн гараагаа эхэллээ. Ялалт авна гэдэгтээ бат итгэлтэй байгаа бололтой, Засаг даргаар С.Одонтуяагаа ч зарлачихлаа. Харин сонгуулийн төгсгөл өмнөх гашуун дурсамжийг сэдрээж, давтахгүй байх болтугай.

 

В.Хэрлэн

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/474642.htm


С.Одонтуяагаар ковер хийсэн сонгууль
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.