Николь Шерзингер: Бидний харилцаанд нас ямар ч хамаагүй

Дуучин Николь Шерзингер “Өглөөний мэнд Британичуудаа” нэвтрүүлэгт уригдаж, ярилцлага өгчээ. Тэрбээр шинэ оддыг хайх “X Factor зорилтот шоуг дахин шүүх болсон билээ.

-Ажилдаа эргэн орсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа.

-Дахин оддыг хайх ажилдаа орлоо. Сэтгэл хөдөлж байгаа биз дээ?

-Мэдээж хэрэг. Надад энэ шоу их таалагддаг. Би энэ удаад олон хүнд боломж олгохыг зорьж байна. Бүх хүн сайхан амьдрах хэрэгтэй.

-Та өмнө нь их хатуу шүүгч байсан?

-Гэхдээ Саймонаас илүү зөөлөн байсан. Хэрвээ тэр ширээний ард хоёр Саймон байвал энэ шоу ямар ч амтгүй хэтэрхий хатуу шоу болно. Сүүлдээ энэ шоуг зорин ирэх оролцогчийн урсгал багасах болно.

-Санал нэгдэж байна. Таны өмнөх шүүгч дуучин Шерил, Саймон нар шоуны үеэр их муудалцдаг байсан. Ер нь энэ шоуны халуухан эмэгтэй шүүгчид түүнтэй их хэрэлддэг байсан?

-Хамгийн гол нь энэ шоу шударга байх ёстой. Зориг тэвчээр гаргаж ирсэн оролцогчтой шударга бусаар хандах нь буруу. Бидний ганцхан үг тэр хүнийг насан туршид нь шаналгах аюултай гэдгийг бүү мартаарай. Тиймээс та шүүгчийн ширээний ардаас хэн нэгнийг гомдоох үг бий хэл. Мэдээж хэрэг энэ шоуг зорин ирсэн бүхэн авъяастай гэж хэлэхгүй. Бүх л зүйл сайн болон муу талтай. Гэхдээ шүүгч гэх шалтгаанаар хэн нэгнийг гомдоох нь шударга бус.

-Саймоныг продюсер бус улстөрч байх ёстой гэдэг. Санал нэгдэж байна уу?

-Магадгүй л юм. Тэр хүмүүст тун бүдүүлэг харагддаг ч үнэн хэрэгтээ зүгээр л шулуухан хэлдэг хүн.

-“X Factor” шоуг хэтэрхий өндөр шалгууртай хэмээн үзэгчид үздэг. Энэ бүхнээс болж энэ шоуны нэр хүнд нэг хэсэг унасан?

-Өндөр шалгуур тавьж байж хэзээ ч өнгө нь хувирахгүй авъяастанг гаргадаг юм. Бид жинхэнэ авъяастанг нээж гаргадаг. Тиймээс л бид энд сууж байна.

-Гэхдээ хүмүүс хялбар аргаар алдаршихыг хүсдэг болжээ?

-Цаг хугацааны шалгуураар тэдний ч гэсэн үнэн төрх гарч ирэх болно.

-Таныг алдрын оргилд хүргэсэн “Pussycat doll’s” хамтлаг эргэн нийлнэ хэмээн хэсэг шуугисан. Энэ талаар. Та нар эргэн нийлэх талаар ярилцаж байна уу?

-Ганцхан зүйлийг хэлэхэд, “Pussycat doll’s” хамтлаг эргэн нийлнэ. Энэ бол баталгаатай үнэн. Гэхдээ хэзээ гэдгийг сайн мэдэхгүй.  Бид нэг нэгнээ хаяж, орхиж чадахгүй гинжээр холбогдсон хүмүүс.

-“Формула 1”-ийн нисгэгч Льюс Хэмилтон та хоёр салаад нэлээн хугацаа өнгөрлөө. Саяхан  тэрбээр таныг одоо хүртэл үгүйлдэг гэсэн. Энэ талаар.

 -Түүнтэй байсан гайхалтай цаг мөчөө хэзээ ч мартахгүй. Би түүнд зөвхөн аз жаргалыг хүсдэг.

-Теннисчин Григор Димитровтой та үерхэх болсон?

-Тийм ээ. Би харилцаагаа нуухыг хүссэн ч энэ бүхэн ил болсон.

-Энэ залуу танаас 13 насаар дүү.

-Тийм ээ. Гэхдээ бидний харилцаанд нас ямар ч хамаагүй.

-Льюс Хэмилтон танаас мөн дүү байсан. Та яагаад өөрөөсөө дүү болон тамирчин залуусыг сонгодог юм бэ?

-Мэдэхгүй ээ. Бурхан л бүгдийг мэдэж байгаа.

-Хэзээ гэрлэх, хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байна?

-Сайн мэдэхгүй байна.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Николь Шерзингер: Бидний харилцаанд нас ямар ч хамаагүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex