Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь абортонд орсон байдаг

-Абортонд орж анхны хүүхдээ авахуулсанаас болж хожим нь хүүхэдтэй болохгүй байх эрсдэл өндөр-

b1c6d3bbc1a12b02171c2ebceecae24c

Охид хүсээгүй жирэмсэлтээс салахын тулд үр хөндүүлэх нь маш их болжээ. Ингэхдээ ойр дотны хүмүүстэй мэдэгдүүлэхгүйн тулд нууцаар зарим тохиолдолд амь насанд ч эрсдэлтэй сонголтыг хийх нь бий.Хүсээгүй хүүхдээс салж л байвал юу ч байсан яахав гэсэн байдлаар хандах нь сүүлдээ эмгэнэлд хүргэдэг. Үр хөндөлтийн талаар буруу ташаа ойлголт ч их. Ийм нөхцөл байдлаас үл хамааран энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Хонгорхон охин минь чи үр хөндүүлэхээр шийдсэн үү…

Хүсээгүй жирэмсэлтээс шалтгаалан охид залуу бүсгүйчүүд үр хөндүүлэх шийдвэрт хүргэдэг. Хэрвээ чи ингэж шийдсэн бол ойр дотны хүмүүстэйгээ зөвлөлдөх нь чухал гэдгийг санаарай. Энэ нь зөв сонголт хийх тань тустай. Хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Охидын хувьд чанартай эмнэлэг туршлагатай эмчийг сонгох хэрэгтэй.
  2. Үүний дараа сонгосон эмэгтэйтэйгээ ямар аргаар үр хөндүүлэх гэж байгаагаа, өвчин намдаах тариа хэрэглэх зэрэг, багаж нь нэг удаагийн ариутгасан эсэхийг асуу.
  3. Үр хөндөлтийн мэс ажилбар нь ихэвчлэн таамгаар явагддаг мэс ажилбар.
  4. Туршлагагүй хүнийг сонговол насан туршдаа харамсах нь тэр.
  5. Үр хөндүүлснээр дахин хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй.
  6. Гурван сарын дотор үр хөндүүлэх боломжтой байна.
  7. Үр хөндүүлснээр эхний долоо хоногтоо хэвлийгээр бага зэрэг хөндүүр байдаг.
  8. Харин доошоо цус их хэмжээгээр гарах хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, халуурах зэрэг шинжүүд илэрбэл эмчид яааралтай хандаарай.

Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь абортонд орсон байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.