Б.Мишээл: Траншейнд орж, гахайн тоорой тэвэрсэн

“Дэлхийд дурласан сар”, “Голланд сарнай”, “Давхар цохилт”, “Учрал” гээд олон сайхан бүтээлд гол болон туслах дүрд тоглосон залуу жүжигчин Б.Мишээлтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

“…Завсарлаж байгаад эргээд кинонд тоглосон болоод ч тэр үү мэргэжилдээ улам илүү их хайртай гэдгээ мэдэрлээ…”

Гэр бүлийн амьдрал зохиож, айлын гэргий, ээж болсон Б.Мишээл хэсэг хугацаанд завсарласны дараа шинэ уран бүтээл, “Рекэт” уран сайхны кинонд тоглож байгаа талаар сонслоо. Киноныхоо талаар яриагаа эхэлье?

Хамгийн сүүлд Учрал уран сайхны кинонд тоглосноос хойш хуримаа хийгээд, хүүхэдтэй болоод хэсэг хугацаанд завсарлаад байсан. Сая хүүхдээ 5 сартай байхад нь Рекэт кинонд тоглох санал ирээд зөвшөөрсөн.

Оюутан байхаасаа кино уран бүтээлт тоглоод, хажуугаар нь хичээл номоо зохицуулаад өдөр шөнөгүй ажилтай, зав багатай, идэвхтэй амьдралын хэв маягт орчихоод байсан. Жирэмсэн болоод төрөөд хэсэг хугацаанд гэртээ суугаад жаахан уйдсан. Сая эргээд уран бүтээлийн ажилдаа ороод их сайхан байлаа. Жаахан завсарлаж байгаад эргээд кинонд тоглосон болоод ч тэр үү мэргэжилдээ улам илүү их хайртай гэдгээ мэдэрлээ.

Рекэт кинонд тоглох саналыг найруулагч Бондоолой ах маань тавьсан. Хүүхэд нялх, дөнгөж 5 сартай байсан болохоор эхлээд амжихгүй гэсэн хариу өгч байлаа. Тэгээд зохиолоо уншиж үзээд, Хулангийн дүр маш их таалагдсан учраас гаргаад кинондоо тоглоод амжилттай дуусгаад байна.

Гол дүрд нь 5 охин байгаа юм билээ. Рекэт гээд нэрнээс нь сонсоход хүртэл их сонирхолтой санагдаж байлаа?

Ямар ч зүйлийн нэр гэдэг их чухал байдаг шдээ. Анх Рекэт гээд нэрийг сонсоод Оросын “Рекэтир” гээд мафитай кино шууд санаанд орсон. Action кино юм болов уу, би ийм кинонд тоглож байгаагүй шдээ гээд шууд хэлсэн. Найруулагч маань тийм бишээ, зохиолоо уншаад үз гэж хэлсэн. Тэгээд зохиолоо уншаад үзэхэд миний төсөөлж байснаас их өөр, өвөрмөц санагдсан. Инээдмийн адал явдалт кино л доо.

5 эмэгтэй гол дүртэй ийм кино Монголд хийгдэж байгаагүй. Цаашлаад киноныхоо талаар дэлгэрэнгүй яриад хэрэггүй байх гэж бодож байна. Удахгүй нээлтээ хийхээр нь үзээрэй гэж хэлье.

Чиний тоглосон Хулангийн дүрийг цөөн үгээр тодорхойлбол?

Хоёр нүүрт гэж хэлж болно. Уг доторх хүн нь бол зөөлөн, зөв хүн. Гэхдээ нэлээд зальжин. Тийм муу хүн бол биш. Гэхдээ жаахан хөгийн зан гаргачихдаг, хувиа хичээсэн нэг тийм хүн.

Рекэт гээд нэртэй кино юм чинь, гол дүрийн охидууд адал явдалтай учраад хүн рекэтлэдэг юм болов уу гэж бодоод байгаа. Мишка амьдрал дээрээ ер нь рекэт хийж эсвэл рекэтэд орж үзэв үү?

Хүн дээрэлхээд л, рекэт хийгээд эсвэл өөрөө тийм байдалд орж үзээгүй л дээ/инээв/

Сурагч байхад тийм зүйл зөндөө тохиолддог талаар сонсож л байсан. Гэхдээ миний амьдралд тийм зүйл бол огт байгаагүй ээ.

Тэгвэл Мишээл зодооны урлагаар хичээллэж байв уу? Эсвэл өөр спортын төрлөөр хичээллэдэг үү?

Таэквондогоор хичээллэж байсан. Манайх 3 охинтой айл. Аав маань 3 охиноо амь шигээ хайрладаг. Бид нарыг бие хамгаалах урлагаар хичээллэх хэрэгтэй гэж үзээд эгч бид хоёрыг таэквондод явуулж байсан. Гэхдээ бүр жаахан, 10 жилдээ байхад л даа. Эмэгтэй хүүхдийн хувьд тэсвэр тэвчээр шаардсан спорт байна лээ. Хэдэн сар яваад л шантраад больж байсан.

Талбайн теннисээр 8, 9 жил хичээллэсэн. Бүр 8 настайгаасаа хойш саяхныг хүртэл хичээллэсэн. Ер нь спортод их дуртай л даа.

Таэквондогоор хичээллэж байсан юм чинь зодооны эвсэл бол байгаа биз. Рекэт кинонд гүйж харайдаг, зодолддог хэсэг байгаа гэж ойлгоод байгаа шдээ?

Гарнаа гарна. Би зодолдоно шд. Гэхдээ мэргэжлийн тийм аймар зодоон бол биш. Зүгээр энгийн амьдрал дээр зодолдож байгаа шиг тийм хэсгүүд бий.

Найзууд, гэр бүлийнхэн үзээд юу гэх болоо гээд санаа зовж байгаа хэсэг байгаа юу?

Ер нь бүхэлдээ тийм. Анхаарал татахаар, уулга алдахаар, пөөх гэж хэлэхээр тийм хэсэг их. Өөрөө хүртэл тоглож байхдаа “найруулагчаа арай хэцүү юм биш үү, энийг чадахгүй нь ээ” гэдэг ч юм уу тийм хэсэг их байсан. Жүжигчин хүн юм юм үздэг гэдгийг яг энэ киноноос маш их мэдэрсэн. Маш их хүнд зураг авалтын ард гарсан.

Рекэт киноны фэйсбүүк хуудаснаас хэд хэдэн постер харсан. Портерийн ард суучихсан, гахайн тоорой тэвэрчихсэн тийм хэсэг гардаг юм шиг байна лээ. Б.Мишээл амьтанд хэр хайртай вэ? 

Би өөрөө амьтанд их хайртай. Нохой тэжээж байсан. Одоо муур тэжээдэг. Тийм гахайтай, тоорой тэвэрсэн хэсэг байгаа гэхээр нь “Тийм үү яасан гоё юм. Хөөрхөн юм” гээд л хүлээж авсан. Гахайн тоорой тэвэрдэг хэсгийн зураг авалтыг хийх гээд Шувун фабрик орсон. Очоод нэг айлын хашааны гадаа буусан чинь аймаар үнэртэй, битүү ялаа нисээд л.

Яг зураг авалт эхлээд портерийн ачаан дээр суугаад, найруулагч “гахайгаа тэвэр” гэсэн. Манай охидууд гахай тэврэхгүй гээд л. Гахайн тоорой амьтны зулзага гэдэг утгаараа хөөрхөн ч жаахан заваан, муухай үнэртэй. Бариад авахаар аймар чанга дуутай юм билээ. Тэгээд найруулагчаа би тэвэрье өө гээд тэвэрсэн дээ.

Муураа хэдэн жил тэжээж байгаа вэ. Одоо нялх хүүхэдтэй ч гэсэн тэжээж байгаа юу?

Манай найзууд 5 жилийн өмнө төрсөн өдрөөр бэлэглэж байсан. Одоо хүртэл тэжээж л байгаа. Жаахан хүүхэдтэй тэжээхэд асуудалгүй зүгээр шд. Монголчууд жаахан хүүхэд, амьтан хоёр цуг байж болохгүй гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ амьд амьтан өөрөө зөн совинтой, ухаантай шүү дээ.

Манай муур надад аймар эрхэлдэг, орой болгон хөнжил рүү орж ирээд цуг унтдаг байсан. Хүүхэд гарснаас хойш цуг унтахаа больчихсон. Өөрөө их мэдрэмжтэй, ухаантай амьтан гэж бодож байгаа. Хүүхэд рүү хамаагүй ойртохгүй, өөрөө надад эрхлэх нь багассан.

Эргээд киноныхоо талаар ярилцъя. Жүжигчин хүн юм юм л үздэг юм байна гээд түрүүнд хэлсэн. Амьдралдаа үзээгүй юмаа энэ кинон дээр их хийсэн үү?

Зүүдэлж ч байгаагүй юмаа хийсэн. Траншейн дотор орсон. Траншейнд орно гээд анх найруулагч хэлэхэд нэг их юм бодоогүй. Киноны зураг авалтанд тайз засал, обьект гээд яаж л бол яаж траншейн дотор байгаа юм шиг гаргаж болно. Өсгийтэй гуталтай, палаж өмсчихсөн охидууд жинхнээсээ траншейн руу орсон. Хэдий дотор нь банз тавиад бэлдчихсэн байсан ч траншейн л бол траншейн шд. Гэхдээ сонирхолтой хэсэг байсаан.

Кинонд тоглосон охидууд амьдрал дээр бүгдээрээ л хөөрхөн охидууд. Гэхдээ кинонд гарахдаа бол хөөрхөн сайхан дүр төрхөө хадгалж чадаж байгаа юу?

Анх төсөөлөхдөө 5 эмэгтэй дүр байгаа юм чинь бүгдээрээ их гоё, байнгын гоё дүр төрхтэй гарна байх гээд бодож байсан. Яг зураг авалт эхлээд дүрээ бүтээгээд эхэлсэн чинь гоё сайхан, хөөрхөн гэдэг үгийг бол мартсан шд. Энэ охин чинь ийм хөөрхөн охин билүү гэдэг байдлаар хэзээ ч харагдахгүй байх. Киноны туршид гол дүрийн охидууд маань шороотой, хумсандаа хиртэй тийм байдалтай. Ер нь бол сампирчихсан гэж ярьдаг шдээ. Яг тийм төрх л хүлээж байгаа даа.

Кинонд шөнийн зураг авалт их байсан гэж сонссон. Хөхүүл хүүхэдтэй хүн, өдөр шөнөжингөө зураг авалт гээд явах маш их хэцүү байсан байх даа?

Зураг авалтын үеэр маш их ачаалалтай, 24 цагийн 23 –т нь бид хамт байсан гэж хэлж болно. Яг тэр дундаа шөнийн зураг авалт маш их байсан. Зураачийн ажил их шаардсан, обьекттой зураг их байсан. Уран бүтээлч хүн, жүжигчин хүний амьдрал гэдэг их хэцүү. Жүжигчин хүний амжилтад хүрэх нууц гэвэл гэр бүл, хань ижил, найдвартай ар тал байдаг гэж боддог.

5 сартай хөхүүл, жаахан хүүхэдтэй хүн энэ кинонд тоглохдоо их л эргэлзэж байсан. Уран бүтээлч хүн юм чинь гээд зориглоод орсондоо одоо бол харамсахгүй байна. Жүжигчин Б.Мишээл гэдэг хүнийг шал өөр өнцгөөс харуулж чадсан болов уу.

Манай нөхөр ажилтай учраас байнга хүүхдээ хараад байж чадахгүй. Хааяа нөхөр харна, ихэвчлэн аав ээж хоёр маань хүүхэд харж өгсөн. Эхэндээ зураг авалтан дундуур хөх чинэрээд л хэцү байсан. Харин манай багийнхан надад их анхаарал хандуулаад, хөхүүл хүүхэдтэй хүн гээд л хамгийн амттай шимттэйг нь өгөөд л, ядарчих вий гэх мэтчилэн их анхаарал хандуулж байсан.

Ер нь худалч хүнд манай хүүхэд намайг танихаа байсан болов уу. Шөнөжингөө зураг авалтандаа орж байгаад өдөр гэртээ хариад унтах хэрэгтэй болдог. Хүүхдээ бас эрхлүүлмээр. 1 цаг унтаад л, 1 цаг хүүхдээ эрхлүүлчихээд л эргээд гараад л зураг авалт руугаа явж байсан даа. Гэр бүлийнхэндээ, зураг авалтын багийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.

“…Нэгдүгээр курст байхад Содура кинонд тоглох санал ирж байсан…”

Б.Мишээл гэхээр миний хувьд бол Үүлэн үст дууны клипээр төсөөлөгддөг л дөө. Харин бусад хүмүүс чамайг хэрхэн төсөөлдөг юм болоо. Ийм тийм гээд чамд хэлдэг л байх л даа?

Нүд хөмсөг их хурц болохоор ширүүн харцтай, жаахан ярвагар харагддаг юм шиг байна лээ. Анхны сэтгэгдэл гээд дийлэнхи хүнээс “Их зантай” гэж сонсож байсан. Нэг зүйл ярихад анх СУИС-т ороод л бие биенээ таниж мэдэхгүй олон хүүхдүүд нэг анги болж байсан. Хэдэн сарын дараа нэлээд дотносоод ангиараа суугаад ярьж байхад манай ангийнхан намайг хараад төрсөн анхны сэтгэгдлээ хэлж байсан. “Баян айлын эрх охин. Аймар их зантай, ярвайсан охин харагдаж байсан. Өдөр хоолонд орохдоо үнэтэй ресторан том том газрууд оръё гэж хэлэх вий гэж бодож байсан” гэхчлэн хэлж байсан л даа. Тэгсэн чинь би бусадтай л адилхан хуушуур бууз, пирошки идээд л. Боорцог, ааруулаа хувааж идээд л. Төсөөлснөөс нь өөр байсан юм билээ. Цагаа тулахаараа Б.Мишээл энгийн юм байна гэдэг.

Оюутан байхаасаа л кинонд тоглож эхэлсэн. Төгсөөд 2-хон жил болж байгаа ч нэлээд хэдэн кинонд гол дүр болон туслах дүр бүтээсэн. Хамгийн анхны кинонд тоглох санал хэрхэн ирж байв. Одоогоор хэчнээн кинонд дүр бүтээгээд байна?

Нэгдүгээр курст байхад Содура кинонд тоглох санал ирж байсан. Тухайн үед шалгаруулалтад ороод тэнцсэн л дээ. Гэхдээ тэр үедээ СУИС дээр багштайгаа уулзаад тоглохоо болих шийдвэр гаргасан.  Чи дөнгөж нэгдүгээр курс, дөнгөж оюутан болоод жүжигчин хүн гэж ямар байх ёстой вэ гэдэг наад захын зүйлст суралцаагүй байгаа хүн энэ удаадаа татгалзсан нь дээр гээд багш маань хэлж байсан. Тэгээд хоёрдугаар курсээсээ кинонд тоглож эхэлсэн.

Нэг их олон кинонод тоглоогүй ээ. Миний карьер дөнгөж л эхэлж байна. Туслах гол дүр нийлсэн 8 орчим кинонд л тоглоод байгаа. Хамгийн анхны кино гэвэл С.Баттулга ахын “Дэлхийд дурласан сар” кино байгаа.

Би ихэвчлэн эмэгтэйлэг, зөөлөн, даруу төлөв, уян хатан ийм дүрд тоглож байсан. Харин энэ удаад Рекэт кинонд өөрийгөө эвдэж чадсан болов уу. Надаас хоёр өөр хүний дүр бүтээх шаар

Цаашдын төлөвлөгөө, өөр кинонд тоглох санал ирсэн үү?

Одоохондоо ирээгүй байна. Хүүхдээ нэг ой хүртэл нь уран бүтээлд орохгүй байдаг юм билүү гэж бодож байгаа. Магадгүй үнэхээр гоё зохиолтой кинонд тоглох санал ороод ирвэл тоглохыг үгүйсгэхгүй. Цаашдаа найруулагчаар сурах бодолтой байгаа. Мэдээж айлын эзэгтэй хүн болчихсон хүн чинь гэр бүлээ бодох хэрэгтэй гэж бодож байгаа.

Гэр бүлтэй болсноос хойш Б.Мишээлийн амьдрал хэр өөрчлөгдөв?

Мэдээж ганц бие байна гэдэг нь эрх чөлөөтэй байдаг. Хүссэн газар луугаа яваад, хүссэн зүйлээ хийдэг байсан. Мэдээж ээж хүн болоод айлын эзэгтэй болно гэдэг маш том хариуцлага байдаг. Залуу хүний хувьд гэр бүлтэй болоод маш олон зүйлээс татгалзах шаардлагатай, хаалттай болсон. Тэглээ гээд харамсах зүйл байхгүй. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг шиг. Хүүхэд, гэр бүл гэдэг өөрөө маш том аз жаргал.

Аймар стресстчихсэн ядарчихсан, уурласан үед хүүхдээ хараад л өөрийн эрхгүй  хайр хүрээд, инээгээд л ирдэг.

Эмэгтэй хүн жирэмслээд, хүүхэд төрүүлэхээр жин нэмэх асуудал тулгардаг л даа. Ялангуяа уран бүтээлч хүний хувьд фигур алдах бол том асуудал байх. Одоо ингээд харахад Мишкад тийм асуудал байхгүй харагдаж байна?

Жирэмсэн хугацаандаа 18 кг нэмсэн. Хүүхэд төрүүлээд жин нэмээд, таргалаад ирэхээр эмэгтэй хүн их стрессттдэг юм билээ. Толинд харахаар өмнөх шигээ харагдахгүй. Өмд, гутал хүртэл таарахгүй болоод ирэхээр нэг хэсэг их стресстсэн. Хөхөндөө сүү оруулах гээд л печень, боорцог, гурилан бүтээгдэхүүн идээд л. Гэхдээ миний нэг онцлог нь их хурдан турчихдаг. Жижигхэн биетэй болохоор ч тэр юм уу хурдан турдаг. Би бас гэрээрээ дасгал хийсэн. Одоо л өмнөх шигээ болж байна. Бас баярлалаа :D

Киноныхоо хажуугаар бас саяхан клипэнд тоглоод амжсан харагдсан?

Тэгсэн. Дуучин Мээдээгийн дууны клипэнд тоглосон. Миний тэнгэрт чи гээд клип.

Цэцэгийн Бөртэ бүжин гээд дууны клипэн дээр орилж байгаа хэсэг байдаг шдээ. Тэр үед жинхнээсээ орилсон уу?

Тэрийг хүмүүс аймар их асуудаг юм. Жинхнээсээ орилсон уу гээд. Гэхдээ орилоогүй ээ. Бид нар нэг оффисын барилга дотор студид зураг авалт хийсэн. Оффисын ажилтнууд нь чимээ битгий гаргаарай гээд хэлсэн. Тэгээд чимээгүй орилох шаардлагатай болсон. Дуу гаргахгүй орилно гэдэг хэцүү юм билээ бас.

“…Бүгдээрээ нэг шоудъя гэж ярьсан ч амжаагүй л явна…”

Клип нь бараг л богино хэмцээний кино шиг болчихсон юм шиг санагддаг. Тэрний нэг нь Үүлэн үст л дээ. Тухайн үеийн сэтгэгдлээс хуваалцвал?

Хэний дуу, ямар зохиолтой клип вэ гэдгийг нь харж байгаад л клипэнд тоглодог. Үүлэн үстийн клипэнд тоглосноор урлагийн хүн гэдгийг маань илүү тодотгож өгсөн, олонд танигдахад нөлөөлсөн тийм клип л дээ. On&Off продакшнаас санал тавиад, Никитоны Батчулуун ахын дуу байгаа гэхээр нь шууд зөвшөөрсөн. Нээрэн л бараг киноны дайтай зураг авалт болсон. 3 сар орчим зураг авалт үргэлжилсэн. Бүх хувцсаа оёдолчноор хийлгүүлээд, 4 төрлийн он цагт тохирсон обьектийг засаад л. Нэлээд их ажилтай байсан.

Мишка машин муугүй жолооддог гэж сонссон. Гишгэх, хаазлах дуртай юу?

Одоохондоо яг өөрөө машингүй байгаа. Оюутан байхдаа приус унадаг байсан. Жирэмсэн болоод машин унахаа больсон.

Сая зураг авалтын үеэр нөхрийнхөө машиныг хааяа хааяа унасан. Шөнийн зураг авалтын үеэр нэг обьектоос нөгөө обьект явахдаа манай Азаа бид хоёр хоорондоо уралдаад л. Манайхан чи машин ямар аймар барьдаг юм бэ гэж байсан. Муу жолооч бол биш.

Осол хийж байв уу?

Анх жолооч болж байхдаа ухарч чаддаггүй байсан. Ухарч байгаад нэг машин мөргөж байсан. Тэр хүн надад машинаа мөргүүлснээ мэддэг ч юм уу үгүй ч юм уу/инээв/

Чи зугтчихсан юм уу?

Зугтчихсан юм аа. Анх машин барьж байгаа хүн чинь их хорхойсдог ш дээ. Байнга машинаа унаад л. Нэг өдөр сургууль дээрээ машинаа бариад л ирсэн чинь зогсоол олдоггүй ээ. Ухарч байсан чинь түк гээд л дуугарсан. Нэг дунд гарын жийп. Аймар сандраад л 5 секунт орчим бодоод тэгээд зугтаж байсан.

Аймар нөхөр вэ. Өөр тиймэрхүү зүйл байхгүй биздээ?

Ер нь бол байгаа. Найзтайгаа явж байгаад нэг машин бас шүргэж байсан. Төрөхөөс хэдхэн хоногийн өмнө. Шүргэчихээд хөдлөөд явчихсан. Нөхөртөө залгаад хэлсэн чинь яаж байгаа юм бэ гэж байсан. Дараа нь төрөх гээд эмнэлэгт байж байсан чинь нөхөр залгаад “Хоёулаа баригдсан байна өө. Цагдаагаас утасдлаа” гэж байсан.

Рекэт кинонд тоглосон 5 охин хоорондоо их дотно болсон гэсэн. Та нар хамтдаа шоудаж үзсэн үү?

Хамт баар мааранд бол ороогүй ээ. Гэхдээ нууцаар нэг удаа шоудсаан. Ингэхэд ярьж болж байна уу даа. Найруулагч уншаад загнах вий дээ./Инээв/

Ууланд зураг авалт болоод 2 өдөр болох байсан чинь жаахан сунжраад 3 хоног болсон. Тэгээд тэндээ 2,3 өдөр боодог хийж идээд л. Охид маань одоо боодог идэхгүй ээ, баахан мах идлээ гээд ярьж байснаа бие бие рүүгээ хараад харцаараа шууд ойлголцсон. Охид нь түрүүлээд явлаа, харьж эртхэн амаръя гэж хэлээд бид шууд хот руу явсан. Тэгээд хотод ирээд караоке ороод жаал цуг суусан.

Киноны зураг авалт дууссаны дараа бүгдээрээ нэг шоудъя гэж ярьсан ч амжаагүй л явна. Зураг авалт дуусаад л өөр өөрсдийн ажилдаа орчихлоо. Азаа маань театрынхаа ажилд, Урангоо маань миссийн тэмцээндээ, би хүүхдээ хараад ээжийнхээ ажилд ороод л гэх мэт. Одоо киноныхоо нээлтийг л хүлээж байна.

Олны танил хүмүүс бааранд орохоор аймар шоучин нэр зүүчихдэг л дээ. Мэдээж олны танил ч гэлээ адилхан л хүн, тэр тусмаа залуу хүн баар цэнгээний газар орж болно шдээ тэ. Мишка хэр шоучин бэ?

Би шоуддаг. Бид чинь залуу хүмүүс ш дээ. 40 гарчихсан, 50 хүрчихсэн хүн байгаа биш. Чөлөөт цагаараа, найз нөхөдтэйгөө клаб ороод хөгжим сонсох, бүжиглэх дуртай. Хөгжим сонсох, ялангуяа хэмнэлтэй, бүжгийн тийм хөгжимд их дуртай. Хөгжим сонсоод, бүжиглэх нь миний амьдралын нэг хэв маяг ч гэж хэлж болно. Би гэртээ байхдаа хүртэл хөгжим сонсоод л , бүжиглэдэг. Манай хүүхэд хүртэл хөгжим сонсоод, намайг бүжиглэж байхыг харах аягүй дуртай. Хөгжим тавиад л хүүхдээ тэврээд бүжиглээд л саатуулдаг.

Гэхдээ бүх зүйлд хэмжээ хязгаартай байх ёстой, зөв буруу гэж бас байна.

Мишка ямар дүр бүтээхийг хүсдэг вэ? Драмын жүжигт ч юм уу тоглох хүсэл бий юу?

Дандаа нэг инээсэн, зөөлөн, эмэгтэйлэг дүрд  тоглодог л доо. Муу талын, эсрэг дүр бүтээхийг хүсдэг. Орхидос кинонд Отгоо эгчийн бүтээсэн шиг тийм дүр бүтээж үзэхийг хүсдэг. Эсрэг талын дүр бүтээнэ гэдэг жүжигчний ур чадвар шаардана.

Театрын уран бүтээл гэвэл оюутан байхдаа 2 дипломны жүжгийн 2 гол дүрийг авч байсан. Хүүхэд залуучуудын театр гэж байгуулагдаад анхны уран бүтээл Парисын дарь эхийн сүм тоглогдсон. Тэр жүжгийн Эсмеральдагийн дүрд тоглосон.

Миний төгссөн мэргэжил чинь өөрөө театрын жүжигчин шүү дээ. Ганц удаа драмын театрын тайзнаа дүр бүтээх юмсан гэсэн хүсэл байлгүй яахав. Гэхдээ одоохондоо, ойрын хугацаанд драмын театрт дүр бүтээх бодол байхгүй л дээ.

Ярилцсанд баярлалаа.

Б.Эрдэнэ

time.mn


Б.Мишээл: Траншейнд орж, гахайн тоорой тэвэрсэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex