“Чоно” хамтлаг тарсан гэСэн яриа хэдийнээ газар авсан ч Дэрмээ урлагтаа үнэнч байсаар байгаа билээ . Тэрбээр 2 шинэ цомог гаргахаар зэхэж байгаа бөгөөд удахгүй худалдаанд гаргах юм байна.
Ах дүүсийн “ Хурд” , “Чоно” хамтлагууд нэгэн үе хүчээ авч залуусыг байлан дагуулсан билээ. Гэсэн ч хэдий ч хамтлагууд тус тусынхаа ажил амьдралыг хөөж, дуучин Дэрмээ буюу Батбаяр ганцаар дуулах болсон.
Түүнээс хамтлагийнхан уран бүтээлийнхэн талаар тодоруулахад тун удахгүй наадмын дараагаар сарын хугацаатай баруун болон зүүн аймгуудаар аялан тоглолт хийхээр болжээ. Ямартаа ч “Чоно” хамтлагийн дууг сонсож, тэднийг дэмждэг фэнүүдээ гэнэтийн бэлэг барьж баярлуулах юм байна.