Б.САРАНТУЯАГИЙН 30-Н ЖИЛ БУЮУ ПЕНТАТОНИК-2!

2Байзаарай, “Никитон”-ы Б.Баачка баргийн концертонд залардаггүй, машинаар яривал бараг л “феррари” биш билүү.  Тэгсэн бүр гитарчин Д.Өөжгийгийн зохиосон алдарт “Хайрын бурхан”-ыг хачин жаргалтай дуулж байхыг рекламнаас харсан биз дээ. Аргагүй тэр рок попын хамаг л луухгар эрчүүдтэй хоршиж дуулснаараа манлайлдаг хойно Б.Сараадаа тэд ийм бэлэг барилгүй яах вэ. Бараг л “Б.Сараагийн 30-н жил буюу Пентатоник-2” ч гэж энэ тоглолтын нэрлэж болохоор аж.

Хамгийн сонирхолтой нь фенүүдийнхээ санал асуулгаар үе үеийн 21-н цомгоосоо шилдэг 30-н дуугаа сонгосон гэх бөгөөд ийн сонгоход нэлээд хүндрэлтэй байсан нь дамжиггүй. Мэдээж түүнийг урлагийн замд хөтөлж, алдрыг оргилд хүргэсэн “Хөх тэнгэр” хамтлагийнхан нь ч “The Corporate hotel&convention centre”-ийн танхимд цугларах нь ээ.

МУГЖ Б.Сарантуяагийн урлагт зүтгэсэн 30-н жилийн баярыг хамтдаа тэмдэглэх боломж ердөө 1000-хан хүнд олдох юм билээ. Тэгэхээр яаравчлан 50.000, 70.000, 90.000-н төгрөгийн үнэтэй нэвтрэх тасалбараа www.Ticket.mn сайтаас захиалан аваарай.


Б.САРАНТУЯАГИЙН 30-Н ЖИЛ БУЮУ ПЕНТАТОНИК-2!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.