Үрчлээний тухай сонирхолтой баримтууд

Ямар ч эмэгтэй үргэлжийн залуу байхыг мөрөөддөг, тиймээс нүүр үрчлээтэж эхлэхээр, машид гутардаг. Харамсалтай нь, хөгшрөх явцыг зогсоох аргагүй, энэ нь мөн л үрчлээ тогтоно гэсэн үг. Эмэгтэйчүүд 25 наснаас хойш эхний үрчлээг анзаарч эхэлдэг, ингэснээр ямар ч хамаагүй аргаар болов түүнээс салахаар мэрийдэг. Хэд хэдэн сонирхолтой баримт байдаг бөгөөд үүнийг мэдсэнээр чи үрчлээнд хандах хандлагаа өөрчилж, тэр ч байтугай үрчлээ үүсэхээс сэргийлж чадна.

  • Байнга инээмсэглэж бай:

Инээмсэглэх үед ердөө 17 булчин, харин нүүрээ үрчийлгэхэд 40 гаруй булчин ажилладаг. Үүнтэй холбогдон инээмсэглэдэг хүмүүс уруу царайтнуудыг бодвол хавьгүй сүүлд үрчлээтдэгийг эрдэмтэд нотложээ.

• Ахиухан ус уу:

Яваандаа бидний биед маш их хортой бодис хуримтлагдаж, эдгээр нь арьсанд сөргөөр нөлөөлдөг байна. Хорт бодисоос салахын тулд ердөө л усны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай.

• Дээшээ харж унт:

Хэрвээ унтаж байхдаа хүн нүүрэн талаараа дэрээ дэрлэн, нэг байрлалд удаан хэвтдэг бол өглөө нь атираатсан нүүртэй босч ирэх болно. Эхлээд ийм үрчлээнүүд аяндаа түргэн тэнийх хэдий ч, энэ чадвар нь яваандаа арьсны уян хатан байдлын адил сулрах болно. Тиймээс өөрийгөө дээшээ харж унтаж сурга.

• Үрчлээ үүсэх дараалал:

Үрчлээ үүсэх стандарт бүдүүвч нь дараахи байдалтай байна: тодруулбал, энэ нь дух – хамар орчим – эрүү – нүдний хоёр талын гаднах хэсэг – хүзүү – ханшаар – дээд уруул юм. Хамгийн зэвүүн нь хамар – уруулын үрчлээ. Та байнга л инээмсэглэж байдаг бол залуу насандийм үрчлээ анзаарагдах нь бага. Гэвч арьс өөрчлөгддөг. Нэлээд ахимаг насанд нүдний шил зүүгээгүй ч, ийм үрчлээ анзаарагдана.

• Тамхи бүү тат:

Тамхи татах нь бие махбодид хор учруулдагийг олон хүн мэднэ, арьс нь энэ буруу зуршилд яг адилхан хохирдог. Тамхи татдаггүй хүмүүсийн нүүрний үрчлээ тамхи татдаг хүмүүсийнхээс 10 дахин бага байдаг гэнэ.

• Нар бол арьсны дайсан:

Гадаа халуун наранд явахдаа, хэт ягаан туяа нь бага тунгаар л ашигтай гэдгийг санаж бай, харин тун хэтэрвэл цагаас эрт үрчлээ үүсэхэд гарцаагүй хүргэнэ.

• Арьсны байдал:

Тослог нүүртэй хүмүүст үрчлээ хуурай, эсвэл холимог арьстай хүмүүсийг бодвол хавьгүй хожуу үүсдэг байна.

• Биеийн онцлог:

Нас явахаар хүний нүүрний яс өөрчлөгдөж, тухайлбал эрүүний урт богиносдог байна. Ингэснээр эрүүний өнцөг өөрчлөгдөж, зөөлөн эд нь унжиж, бидний нүүрийг үрчгэр болгодог.

• Харааны асуудал:

Нөгөөх л хараа муудах нь хоёр хөмсөгний хооронд үрчлээ үүсэх шалтгаан байнга шахуу болдог юм. Тиймээс нүүрэнд иймэрхүү шинж тэмдэг байгааг анзаарвал, нүдний эмчид яаралтай хандах хэрэгтэй.

С.Инда


Үрчлээний тухай сонирхолтой баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex