Э.Төгсбаяр: Төрсөн өдрөөрөө Лэди Гагатай уулзана

Залуусыг зорилгоо тодорхойлж хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь даль жигүүр хайрласан олон улсын наадмыг “UBS” телевиз зохион байгуулаад дөрөв дэх жилээ үдэж байна. Дөрөв дэх жилийн наадмын ялагчаар “Улаанбаатар” дээд сургуулийн оюутан Э.Төгсбаяр шалгарсан. Түүнтэй амьдрал, уран бүтээлийн талаар ярилцлаа.

-Дуунд хайртай болсон үеэс тань яриагаа эхэлье?
-Багаасаа л дуулах дуртай байсан. Гэхдээ дуугаа хэн нэгэнд биш зөвхөн өөртөө зориулж дуулдаг хүүхэд байлаа. Ямар сайндаа сургуулийнхаа урлагийн үзлэгт ордоггүй байсан. Дээд сургуульд ороод урлагийн үзлэгт дуулахаар болж анх тайзан дээр гарсан. Тэр үед Бейонсегийн дууг дуулаад сургуулийн аварга болсон. Түүнээс хойш намайг дуулдгийг мэдээд ангийнхан, багш нар маань дэмжиж “Universe best songs” наадамд ор гэж зөвлөсөн юм. Тэгээд л өөрийгөө сорихоор шийдэж 2010 оны наадамд оролцсон. Тухайн үед нэгдүгээр шатандаа хасагдсан. Тэгээд нэг их сэтгэлээр унасан хүн “Дахиж энэ тэмцээнд оролцохгүй” гэж өөртөө хэлсэн. Гэхдээ найз нөхдийн зөвлөснөөр “Universe best songs-2012” наадамд дахин оролцож тэргүүлсэндээ баяртай байна.

-“Universe best songs” наадамд хоёр дахиа оролцоход ямар сэтгэгдэл төрөв?
-Би монгол дуу дуулахдаа эвээ олдоггүй. Тиймээс тааруухан дуулчих гээд байдаг. Харин гадаад дууг гайгүй дуулчихдаг шиг байгаа юм. Миний хүссэн гадаад дууны тэмцээнийг зохион байгуулсан нь сайхан боломж болсон. Гэхдээ 2010 оны тэмцээний нэгдүгээр шатанд хасагдсан болохоор эргэлзэх зүйл их байлаа. Тухайн үед надад дэм өгч намайг хурцалсан хүмүүс байгаагүй бол Гран при авахгүй байсан байх.

-Та шалгаруулалтын үеэр монгол дууг сайн дуулж байсан шүү дээ?
-Шилдэг оролцогчдын дунд “Битлз”-ийн дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнийг зохион байгуулсан. Мөн монгол ардын дуугаар өрсөлдсөн. Би “Битлз”-ийн дууг тааруухан дуулсан. Харин монгол ардын дуугаа гайгүй дуулсан гэж бодож байна. Ер нь би дууг хөгжимтэй дуулж сурсан. Өмнө нь амьд хөгжимтэй дуулж үзээгүй болохоор тухайн үед тааруухан дуулсан байх. Дээрээс нь дууны сургуулилтын үеэр багшийнхаа хэлсэн мэргэжлийн үгийг ойлгохгүй хэцүүхэн байсан шүү. Харин монгол дууны шалгаруулалтын дараа “Гоймонбаатар” нэртэй болсон. Бодвол монгол дээл зохиогүй юм байлгүй. /инээв/

-Дуугаа багштай бэлтгэж байсан уу?
-Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авалгүй наадмаа дуусгасан. Ер нь гуравдугаар шатанд тэнцвэл мэргэжлийн багшаас зөвлөгөө авна гэж бодсон. Гэхдээ ахынхаа зөвлөснөөр өөрийнхөөрөө дуулсаар байгаад дуусгасан. Манай ах дуурийн театрт хоормейстерээр ажилладаг юм. Тэгээд надад “Чамд багш хэрэггүй. Гол нь эхнээсээ яаж дуулахаа заалгаагүй байж одоо сурвал ойлгосон ойлгоогүй хоёрын хооронд болно. Тиймээс өөрийнхөөрөө дуул” гэж зөвлөсөн.

-Өөрийн тань хоолойны өнгө эмэгтэй хүнийхтэй адилхан санагддаг?
-Хүн бүр л намайг эмэгтэй хүнийх шиг тембертэй гэдэг. Гэхдээ тенор хоолойтой гэж бас хэлдэг л дээ. Заримдаа хашгирах гээд байдаг дутагдалтай. Одоогоор урла гийн мэдлэггүй болохоор өөрөө ч яаж тохируулж дуулахаа мэдэхгүй байна. Мэргэжлийн багштай ажиллавал хэмжээгээ барьж сурах байх.

-Уралдаан тэмцээнд оролцох урилга ирсэн үү?
-Одоохондоо ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцох урилга ирээгүй. Харин хамтран дуулах саналууд ирсэн. Саяхан шилдэг оролцогчидтойгоо Тэрэлжид зураг авахууллаа. Наадамд зориулж ардын дуугаараа дагнасан кино концертын зураг авалтад оролцсон хэрэг. Энэ жилийн кино концертыг “Алсын газрын зэрэглээ” нэртэй хийж байгаа юм. Би мөн л “Хулсан ташуур”-аа дуулсан. Гэхдээ өмнөхөөсөө илүү сайн дуулсан гэж бодож байгаа. Ирэх сарын 1-нд миний төрсөн өдөр болно. Төрсөн өдрөөрөө Австрали явж Лэди Гагагийн тоглолт үзэхээр болсон. Гантулга, Одгэрэл хоёртойгоо хамт явна. Рианна, Кэти Перрийн тоглолтыг амьдаар нь үзэхийг хүссэн ч тэд ойрд тоглолт хийхгүй юм билээ. Гэхдээ дараа нь үзэх боломж олдох байх.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Айлын бага уу?
-Би айлын отгон нь. Дээрээ хоёр ах, нэг эгчтэй. Айлын хэнз хүүхэд /инээв/. Миний дээд талын ах надаас 12 насны зөрүүтэй. Багаасаа ээжтэйгээ өссөн. Манай ээж санхүүч, эдийн засгийн мэргэжилтэй, банкинд нягтлан бодогч хийдэг. Ээжийнхээ тоо бодоод сууж байгааг харах дуртай. Тийм болохоор би ч гэсэн тоо бодож, мөнгө тоолох дуртай болсон байх /инээв/. Өөрийгөө дуучин болно гэж төсөөлөөгүй. Манай гэр бүлд дуулдаг битгий хэл хөгжим тоглодог хүн байхгүй. Ихэнхдээ эдийн засагч, санхүүч мэргэжилтэй хүмүүс байдаг юм.

-Олны танил болох ямар санагдаж байна?
-Эхэндээ хэцүү байсан. Автобусанд орохоор зарим нь суудал хүртэл тавьж өгдөг. Намайг ингэж хүндэлж байгаа болохоор хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно. Тэгээд нүдний шил зүүж маяглах дургүй. Зүгээр байгаагаараа л баймаар байна.

-Дууны үг цуглуулдаг гэл үү?
-Дөрвөн хавтас дүүрэн дууны үгтэй. Ойролцоогоор 1000 гаруй дууны үг цуглуулсан. Гэхдээ IPod аваад дууны үгээ нэмж хадгалаагүй.

-Та ихэвчлэн англиар дуулдаг. Орос дуу дуулж байв уу?
-Наадмын шүүгчээр ажилласан Б.Амархүүгийн дууг дуулах дуртай. Мөн “Виагра” хамтлагийн дууг сонсдог. Тэдний дууг ч дуулах дуртай. Намайг хүмүүс гадаад хэлтэй гэж боддог юм шиг байна лээ. Гэхдээ би англи хэл мэддэггүй. Хүний хэлснийг ойлгодог хэрнээ ярьж чаддаггүй юм. Орос хэлийг бол бүр ч мэдэхгүй.

-Хоолойны дасгал хийдэг үү?
-Үнэнийг хэлэхэд би хоолойны дасгал яаж хийдгийг мэддэгүй. Тэгээд тэмцээний бэлтгэл хийх үеэр мэдэхгүйгээ мэдэх зүйл их гарсан. Төгөлдөр хуурчтай ажиллахаар гологдоод байсан.

-Энэ хугацаанд өөрийг тань дэмждэг олон шүтэн бишрэгчтэй болсон байх?
-Цахим хуудсаар фен клубын хэмжээний найзуудтай болсон. Тэмцээнд ороогүй байхад цахим хуудастаа 300 найзтай байсан. Харин одоо 1000 гарсан. Хүмүүсийн бичсэн сэтгэгдэл болгонд хариу өгч чадахгүй хэцүү байдаг. Тиймээс тэднээсээ уучлал гуймаар байна.

-Шилдэг оролцогчид жил бүр дэлгэцийн бүтээлд тоглодог. Энэ жил ямар төрлийн уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Наадмын дараа, сарын сүүлээр зураг авалт эхэлнэ. Одоо кино зохиолоо бичиж байгаа гэсэн. Би өөрийгөө ямар дүрд тоглохыг мэдэхгүй байна. Гран при авсан хүн гол дүрд тоглоно гэдэггүй болохоор одоохондоо бүх зүйл нууц байгаа. Би жүжиглэхдээ тааруухан учраас туслах дүр бүтээх болов уу. Харин “Солонго” хамтлагийн дуучин гол дүрд тоглож магадгүй.

-Наадмын ялагч Солонгосын урлагийн сургуульд суралцана. Цаашид урлагаараа дагнах уу?
-Би “Улаанбаатар” дээд сургуулийн санхүү менежментийн гуравдугаар ангид сурдаг. Ирэх жил сургуулиа төгсөөд Солонгосын урлагийн сургуульд сурна гэж бодож байгаа. Яг ямар мэргэжлээр сурахаа төлөвлөөгүй байна. Тусалж дэмжих хүмүүс байгаа болохоор зөвлөлдөж байгаад шийдвэрээ гаргана. Л.Балхжав захирал надад дуу хийж өгөхөөр болсон нь их сайхан санагдаж байгаа.

 

 

 

Б.СЭЛЭНГЭ /sonin.mn/раскруткаaracerраскруткавзлом почты рамблерчехлы на айфон 5как оплатить кредитную карту хоум кредитsvenska natcasinoelite independent escortcasino bedava oyunlar?Roxypalaceпутевки на майские в чехиюрадиаторы италиякредит для малого бизнеса процентчек на получение денег в банке скачатькак взять быстрый кредит онлайнтуризм сафари сайтсрочно нужны деньги 5000курорты танзаниистоимость услуг адвокатаавтобусный тур австрия италиялитые сковороды с ровным дномbirthday party blogprofessional language translation servicesкупить полотенцесушитель италияПоларсипздоровье щитовидной железытур на гору килиманджаро


Э.Төгсбаяр: Төрсөн өдрөөрөө Лэди Гагатай уулзана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.