Хувцас бурхан, бие чөтгөр гэдэгчлэн бид танихгүй хүнийг гаднаас нь хараад биеэ авч яваа байдал тэр дундаа хувцасаар нь шинждэг билээ. Тиймээс ч хувцаслалт гэдэг бол гоо зүйн асуудал юм. Өнөөгийн загварыг шинэчлэн тодорхойлогчид ихэвчлэн дэлхийн алдартай оддын хувцаслалтаас санаа авч шинэ коллекцоо бэлэн болгодог билээ. Үүнийг дагаад бүх алдартнууд өөрсдийгөө загварлаг, залуучуудын стилийг бүрдүүлэгч судер од болгохын тулд есөн шидийн зүйлээр гангарч олны анхаарлыг татдаг.Холливуудын хамгийн ашиггүй бөгөөд алдартай гэр бүлийн тоонд тооцогддог Кардашианыхан мөн л энэ тал дээр хүчтэй байр суурьтай байдаг билээ. Харин саяхан загварын урлагийг жинхэнэ утгаар нь сөнөөсөн үү гэлтэй Кендалл Женнер хогийн уутыг хувцас болгож өмссөн байсан нь папарациудын хараанд өртжээ. Түүний өмссөн уутан даашинз нь биеийг нь нэвт харагдуулж байсан нь бөмбөгөр өгзөг, томбогор хөхийг нь нүцгэнээр харж байгаа юм шиг л мэдрэмж төрүүлэхүйц байв.
Ямартай ч Кендалл-ын энэхүү гаж хувцаслалтыг бусад хүмүүс дуурайж бас загварынхан стилдээ оруулах эсэхийг бид харах л үлдлээ.
А.Хатангоо
zuvsongolt.mn