Оросын баячуудын Ганнам хороолол гэгдэх Рублевкад тансаг сайхан эдлэнтэй харшын дундуур бетоноор “Берлины хана” босгосон шуугиан дэгдээд байна. Тэрбумтан Сергей Цвиненко эхнэр Маргаритагаасаа салах гэж 2010 оноос хойш амжилтгүй шүүхдэж саяхан л шүүхийн шийдвэр эцэслэн гарчээ. Гэр бүл салах болсонд эхнэр нь нөхрөө буруутгасан.
–Нөхрийн ил далд зугаа цэнгээнээс болж бид байнга муудалцдаг байсан. Гэхдээ түүнд хайртай бас хоёрын хоёр хүүхэдтэй тул тэсээд тэвчээд л судаг байлаа. Харин одоо болсон-
Өмчлөлийн гол маргаан нь Рублевка дахь сайхан эдлэн цэцэрлэгтэй харшаас нь үүджээ.
Энэ харшийг л булаацалдаж олон жил шүүхдэлцсэн. Шүүх эцэст нь эхнэр нөхөр хоёрт харшийг яг дундуур нь хуваан өмчлүүлэх шийдвэр гаргажээ. Шийдвэр гүйцэтгэлийн ирж нарийн хэмжин хувааж өгсөн агаад экс эхнэрийх нь аз дутахад шаттай хэсэг нь салсан нөхрийх нь талд орчихжээ.
-Шүүх намайг өөрийн талдаа тусдаа хаалга шат хийхийг үүрэгдсэн. Гэхдээ одоо надад засвар хийлгэх мөнгө байхгүй тул тогтоолын энэ хэсгийн биелэлтийг ирэх оны хавар хүртэл хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан-
Нэгэн өглөө экс нөхөр нь эдлэндээ барилгын бригад оруулаад иржээ. Нөхөр нь харшийнхаа өөрийн хэсгийг Берлины хана маягийн бетонон ханаар нэгмөсөн зааглахаар шийдсэн гэдгээ хатуухан мэдэгджээ. Маргаритагийн дуудлагаар ирсэн шийдвэр гүйцэтгэлийнхэн экс нөхөр нь эдлэн харшийн өөрийн талдаа барилгын зохион байгуулалтыг өөрийн үзэмжээр өөрчлөх бүрэн эрхтэй гэж хэлээд яваад өгсөн байна.
-Барилгачид эхлээд нэгдүгээр дараа нь хоёрдугаар давхрын хаалгыг авч хаян блокоор таглалаа.
Миний талд шат хаалга байхгүй гэдгийг мэдсээр байж бидний эсэргүүцлийг үл тоон шууд л хааж таглаж эхэлсэн. Нэгдүгээр давхарт байсан тулдаа хүүхдүүдээ аван гарч чадсан.
Харин хоёр давхарт унтаж байсан найз эмэгтэй маань түгжигдсэн. Би эхлээд цагдаа дуудахад ирсэн ч туслаж чадаагүй. Арга буюу онцгой албыг дуудаж тэд шат тавьж байж хоёр давхраас найзыг нь буулгаж авсан. Энэ хооронд найз маань бараг дөрвөн цаг битүү хананы дотор түгжигдсэн. Одоо надад хүүхдүүдийн хамт хоёр давхрын цонх түшүүлэн үлдээсэн онцгой албаны аврах шатаар л авирч гэртээ орох ганцхан зам үлдээд байна-
NUUTS.mn