Ногоон тивээс гаралтай нэрт загвар өмсөгч Миранда Керр сүйт хархүүтэйгээ удахгүй гэрлэхээр болсон тухайгаа ярьжээ.
“Түүний тавьсан гэрлэх санал нь миний хувьд гэнэтийн явдал болсон шүү. Эван гэнэт л “Энэ мөчийг үргэлж санаж яваарай, би чиний өмнө эхний бөгөөд сүүлчийн удаа өвдөг сөхөрнө” гэж хэлээд л бөгж сарвайсан. Би тулгамдаад, хэсэг хугацаанд юу ч хэлж чадаагүй. Баярласандаа бүүр салгалж байсан шүү” хэмээн загвар өмсөгч бүсгүй өгүүлсэн байна.
Мөн Миранда Керр сүйт хархүү, тэрбумтан Эван Шпигельтэй дараа жилийн эхээр хуримлахаар болсон “бяцхан” нууцаа тэсэлгүй ам алдсан гэнэ шүү.