Сүйт залуугаасаа салсан дуучин Э.Энхзол шинэ хайртай учирснаа зарлав

14533470_1182816998450442_7430329778978160640_nАлс холын Америкт амьдрахаар одсон дуучин Э.Энхзол гоёл чимэглэлийн компанийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчилж, дуу хуураас илүүтэй моделийн ажилд шимтээд байгаа. Долоо хоног бүр шинэ зураг авалт хийлгэдэг түүний хувьд нүүр будалтаа өөрөө хийж, хувцас загварын хэв маягаа тодорхойлох дуртай гэх.

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “B” продакшинд харьяалагдаж явахдаа DZ man-тэй хамтарч дуулснаар олны овоо хараанд өртөөд амжсан Э.Энхзол Америкт чамгүй хугацааг үдсэн бүсгүй. Харь оронд ажиллаж амьдрах үедээ хайртай хүнээ олж, сүйн бөгжөө хүртэл солилцоод авсан ч эх орондоо эргэж ирээд энэ бүхнээ цуцалсан гэгддэг нь үнэн. Тэрбээр анхны бие даасан цомгоо гаргах гэж байгаагаа дуулгахын сацуу нөхөртэй болсноо хэвлэлийнхэнд ам алдсан удаатай.

Гэвч өдгөө гон бие, гозон толгой үлдсэн гэдгээ саяхны нэгэн нэвтрүүлгээр ярьж орхисон дуучин бүсгүй маань төд удалгүй сүй тавьсан тухайгаа зарлалаа. “Яг түүн шиг” шоуны тайзнаа өөрийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнг үзэгч олонд мэдрүүлж чадсан Э.Энхзол ийнхүү шинэ хайр дурлалтай учирснаа нуусангүй. Түүний энэхүү мэдээг сонсоод олон хүн баяр хүргэж, гэр бүлийн амьдралд нь аз жаргал хүсчээ.

С.Цахиур

www.zone.mn


Сүйт залуугаасаа салсан дуучин Э.Энхзол шинэ хайртай учирснаа зарлав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.