Нара, Ану, Амаржаргал нар Бали аралд амарч, Индонезийн асрамжийн хүүхдүүдэд хандив өргөжээ

4259Солонгосчууд манайд аялж жуулчилж ирлээ ч зөвхөн солонгос эзэнтэй ресторанд хоол идэж, буудалд нь бууж, европчууд ганц үүргэвч барьсаар мөнгөгүй шахуу ирдэг. Хөдөөний айлд үнэгүй хоол идэж, үнэгүй гэрт нь хонож хямд төсөр аялдаг. Харин манайхан эсрэгээрээ хэдэн төгрөг олонгуут гадагшаа явж, элдэв бараа татаж, брэндийн дэлгүүр хэсдэг, гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалтай. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч байх тухай дээр дооргүй л ярьж байна. Ухамсартай нэг нь гадагшаа гардаг мөнгөө тооцож, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, гадагшаа мөнгө гаргахгүйг хичээх болсон. Гэсэн ч гадаад далайн эрэгт очиж амрахыг хүсэгчид цөөрөөгүй. Адаглаад Хайнань, Сингапурын Сентоза арал, Гонконг явж амрах, дэлгүүр хэсэхийг хичээдэг.
Саяхан дуучин Нара, “Гурван охин” хамтлагийн дуучин Ану, загвар өмсөгч Амаржаргал нар Индонезийн Бали аралд амарч, гадаад далайн эрэгт цэнгэж байгаад иржээ. Түүгээр зогсохгүй асрамжийн газарт нь очиж, өнчин ядуу хүүхдүүдэд тусалж хандив өргөсөн гэнэ.  Манайх ч асрамжийн газартай. Манайхан “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэлцдэг ч хүний газар очиж буян хийсэн тэдний буруу юу байх билээ. Загвар өмсөгч Амаржаргал, дуучин Ану, Нара нар Монголынхоо асрамжийн газраар очиж, өнчин ядууст хандив өгдөг биз ээ.

Эх сурвалж: Tovchoo.mn

4260


Нара, Ану, Амаржаргал нар Бали аралд амарч, Индонезийн асрамжийн хүүхдүүдэд хандив өргөжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.