Сүүлийн үед нүцгэлэх, тэр тусмаа өгзөгөө гайхуулахад ихэд дурлаа юу гэлтэй болсон мисс Б.Борголжин хэд хэдэн миссийн тэмцээнд амжилттай оролцсон бүсгүй юм. Түүний аав МУГТ олимпийн хүрэл медальт боксчин Н.Баярсайхан балчир ахуйд нь орхин мисс Ч.Чулуун-Эрдэнэтэй амьдралаа холбосон байдаг. Ирээдүйд балчир охин нь юун нөгөө шилж очсон миссийг нь хол хаяхаар сайхан бүсгүй болно гэж аав төсөөлөө ч үгүй биз. Эсвэл бага насны гашуун дурсамж, хор шар нь бүсгүйг өнөөдрийн байр суурь руу нь хөтөлсөн гэлтэй.
Мисс Ч.Чулуун-Эрдэнэ Н.Баярсайханаас салж өөр залуу даган одож байсан нь саяхан мэт. Тэгвэл нэгэнт энэ ертөнцөөс одсон бүсгүйг охин аль эрт уучилсан байсан гэнэ лээ. Ямартаа л аавыгаа талийгаачийг буруугаа ухаараад эргээд ирэхэд нь буцаж нийл гэж ятгаж байх вэ дээ. Өнгөрсөн бүхэн тэртээд үлджээ.
Б.Борголжин урд хөршид боловсрол эзэмшин хилийн чанадад илүүтэй карьер хөөж байгаа. Монголын загварын тайзнаас тэр бүр олж харахгүй өвтэгш гоолиг бие, өвөрмөц төрхтэй бүсгүйн гоё зургууд инстаграммд олны нүдийг хужирладаг. Өгзөг бол бурханы бүтээл гээд дуу хүртэл байдаг даа. Бурхан түүнийг үнэхээр гараа гаргаж зуржээ гэдэг шиг л нүд хужирлам. Гэрлээгүй бүсгүйд энэ зэргийн дэггүйтэл байлгүй л яахав.
Х.Тэргэл
zuvsongolt.mn