Өсвөрийн од Жастин Бибер найз охин дуучин, жүжигчин Селена Гомезтойгоо гэрлэхээр болсон тухай шуугиан чих дэлсэх болжээ.
Жастин Биберийн Нью Йоркд болсон гарын үсэг зурах ажилгааны үеэр нэгэн шүтэн бишрэгч нь түүнийг Селена Гомезтой гэрлэх эсэхийг нь асуухад “Бид энэ талаар бодож л байгаа” хэмээн ам алдсан гэнэ.
Хосууд 2010 оноос нэр холбогдож эхэлсэн бөгөөд Жастин сайтад өгсөн ярилцлагадаа “Миний амьдралын хамгийн гайхалтай үнсэлт Селена байсан. Бидний анхны үнсэлт машинд болсон. Энэ гэнэтийн бөгөөд маш гоё байсан” хэмээн хэлж байсан удаатай.
Б.Ууганчимэг