Тун саяхан реппер Канье Уэст нэгэн үед хамтран уран бүтээл туурвиж байсан хуурай ах Жей Зид хандан хэдэн ширүүхэн үг хэлээд авсан байдаг. Жей Зи миний ах шиг байдаг байсан ч гэр бүлд минь тохиолдсон хэцүү цагт хамт байсангүй, охиноо хүүхдүүдтэй нь хамт тоглуулдаггүй зэргээр гомдол эрж байсан юм.Харин хуурай ах Жей Зигийн гэр бүл яагаад Канье Уэстийн гэрийнхнээс “зай барьдаг” нь эхнэрүүдтэй нь холбоотой гэнэ.Дуучин Бейонсе реалити шоуны од Ким Кардашианд дургүй нэгэн. Тиймдээ ч Канье, Жей Зи нар дотно хэдий ч Блю Айви охиноо Кимийн хоёр хүүхэдтэй тоглуулдаггүй аж. Түүгээр ч үл барам хоёр гэр бүл хаа нэгэн газар тааралдаад ярилцаж байх үед Бейонсе яриаг таслан дундуур нь орхиж явдаг нь Кимд дургүйгээ илэрхийлж буй нь тэр гэнэ. Хамгийн сүүлд Канье Уэстийн Жей Зид хандсан үгсийг дуучин Бейонсе “инээдтэй утгагүй зүйл” гэж дүгнэжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn