Хакухо Даваажаргалыг авааль эхнэрээсээ салж байгаа тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж эхэлсэн нь саяхан. Энэ чимээ Монголд дорхноо л нэвтэрсэн. Тэр тусмаа “Монгол эхнэртэй суух гэж байна” гэдэг мессеж хаанаас юм нисээд ирэв. Энэ ортой байж ч магадгүй аж. Дуулиан шуугианыг дагаад тэрхүү нутаг нэгтэн нь хэн бэ? гэдэг асуулт урган гарч ирэх нь тодорхой. Тэгвэл саянаас Хакухогийн “Монгол гэргийн” сураг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхлэв. Тэр бүсгүй нь хэн гээч. Дуучин С. Сэрчмаа.
Хоёулаа олны танил болохоор дорхноо л “гэрэл цохиулсан” юм байх. Нэг нь Хятад нөхрөөсөө, нөгөө нь Япон эхнэрээсээ салж байгаа болохоор одоо юу хэлэх вэ дээ. Тэгээд ч “Монгол л бол сайн муу, сайхан муухай нь хамаагүй хүнтэй суух байсан юм” гэж халаглаж байсан Мөөеө аваргын хүсэл биелэх нь бололтой хэмээн бичсэн байна.
FACTNEWS.MN