Нэгэн үе охидын чадварлаг хамтлагаар дутаж байсан Монголын рок поп ертөнцийн орон зайг нөхөн гарч ирсэн хамтлаг бол яах аргагүй “Гурван охин” нэртэй охидын хамтлаг.
Өөрсдийн гадаад үзэмжнээс эхлээд хийж байгаа уран бүтээлээ хүртэл шинэчилсэн тус хамтлаг өөрийн гэсэн орон зайгаа богинохон хугацаанд баталгаажуулаад авсан гэж хэлж болно. Гэхдээ Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг удаан оршин тогтнох хувь тавилан тун ховор.
Үүний нэгэн адилаар “Гурван охин” хамтлаг ч тус тусынхаа хувийн амьдарлыг хөөцгөөж эхэлсэн. Хамтлагийн гишүүн Анхмаа саяхан үрийн зулай үнэрлэж эх хүн болсон бол тэрээр булган сүүлээрээ даллан хамтлагийн дуучин Ануг араасаа дагуулсан бололтой. Дуучин Ануг нэг хэсэг хэвлэлээр ээж болох гэж байгаа хэмээн шуугисан ч харин тэрээр үүнийгээ няцаасан байдаг. Гэвч дуучин Ану сүүлийн үед найз залуугийн хамт эмэгтэйчүүдийн эмнэлэгийн үүдийг сахих болсон нь түүнийг тун удахгүй бүсгүй хүний тавилангаар эх хүн болох гэж байгааг баталж байна. Ямартаа ч тун удахгүй ээж болох гэж байгаа дуучин бүсгүйдээ баяр хүргье.