Биед эвтэйхэн, чөлөөтэй, заг варлаг хув цас ласан энэ бүс гүйг “Street fashion” он цоллоо. Тэр бээр маркетингийн чиглэлээр ажилладаг. Ойрын үед тун зав муутай яваа учраас аль болох биед эвтэйхэн хувцас сонгосон гэлээ.
Сүүлийн үеийн загварын чиг хандлагад байгалийн тэр дундаа амьтан, цэцэгсийн гоёмсог хээнүүд хүч түрэн орж ирж байгаа. Тиймээс тэрбээр та хийн судал бүхий нимгэн материалтай, урт намирсан даашинз сонгожээ.
Даавуун цүнхэндээ зохицуулан хумсаа трэнди шаргал өнгөөр буджээ. Мөн цүнх, даашинзны зохицол нь сайхан харагдаж байна.
Үүн дээрээ хэлхэгэр, цагаан цамц өмсөж, сул зангидсан нь донжтой зохицол байлаа. Орчин үеийн эмэгтэйчүүдийн салшгүй гоёл бол төрөл бүрийн аксессуар. Зочин бүсгүй маань ч 2012 онд хамгийн эрэлттэй байгаа урт шүрэн зүүлтээр гоёжээ.
Зөвхөн нэг хэв, цаг үед бариг далгүйгээр өмнөх эрин зуун руу эргэсэн загвар моод болоод буй. Үүнийг гладиатор загварын сандаалнаас нь харж болно.
Х.ЦОЛМОН, Д.ДЭЛГЭРМАА /MONGOLNEWS.MN/