Олсены эгч дүүс хөгшин эрчүүдэд “нугасгүй”

Хөлд ч ороогүй нялх байхдаа дэлгэцийн од болж олны хайрыг татсан ихэр эгч дүүс Мэри-Кейт болон Эшли Олсен нарыг “Full House” зэрэг кинонуудаар нь сайн мэдэх бизээ.

 

Эгч дүүс кино урлагийн салбараас загварын ертөнцөд хөл тавьж, өөрсдийн нэрийн брэндтэй болж амжилттай яваа. Тэдний ажил, уран бүтээлээс гадна болзож явсан эрчүүдийнх нь талаархи мэдээлэл ямагт олны анхаарлын төвд байсаар ирсэн.

 

Мэри-Кейт Олсен нь Францын банкир, 47 настай Оливиер Саркозитэй өнгөрсөн онд хуримласан. Түүний баян, насаар ахмад нөхөр нь Францын ерөнхийлөгч асан Николас Саркозигийн дүү. Хосууд насны зөрүүг үл тоон удаан хугацааны турш үерхэж ирсэн бөгөөд хамтын амьдралдаа ч  сэтгэл хангалуун байдаг аж.

 

Харин ганц бие хэвээр үлдсэн Эшли Олсен ч мөн л “хөгшин” эрчүүдийг сонгох болжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр өдгөө 30 настай Эшли өөрөөсөө 20 гаруй насаар ах нэгэн эртэй болзох болсон байна. Сонирхолтой нь Эшли хоёрхон долоо хоногийн өмнө салбартаа амжилттай яваа Хаядан Слейтер гэх ахимаг насны  эртэй болзож байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn

 


Олсены эгч дүүс хөгшин эрчүүдэд “нугасгүй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.