Загвар өмсөгч С.Сарнай хандив гуйж “Mrs.Asia Usa” тэмцээнд оролцохоосоо ичжээ

Малайзид болсон “Miss & Mrs Asia Noble Queen International” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон загвар өмсөгч С.Сарнай тэргүүн титмийн эзнээр шалгарч, мисс гэх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Тус тэмцээний дараа тэрбээр “Би энэ сайхан боломжийг үнэхээр алдахыг хүсэхгүй байгаа тул ичээд яахав гээд та бүгдээсээ нэг зүйлийг аминчлан гуйхаар шийдлээ. Энэ тэмцээнд түрүүлснээрээ Холливудад болох “Mrs.Asia Usa” гэдэг том тэмцээнд орох боломжийг олгож байгаа юм. Мөн Холливудад кино болон олон төрлийн шалгаруулалтанд орох боломж олдож, амжилтанд хүрвэл Холливудад гарах юм байна. Энэ боломжийг зөвхөн тэр тэмцээнд түрүүлсэн хүнд олгодог тул өөрийнхөө болон Монголынхоо нэрийг Холливудад гаргах маш том боломж юм. Даанч энэ тэмцээнд ороход такс нь 5000 ам.доллар гэнэ.

Үүнийг өөрөөсөө төлөх үнэхээр боломж байхгүй тул та бүгдээсээ надад спонсор олоход минь туслаач гэж гуйх гэсэн юмаа. Тэндхийн зохион байгуулагч нь хүртэл намайг их дэмжиж байгаа тул үнэхээр энэ алтан боломжийг хараад, харамсаад өнгөрүүлмээргүй байна. Хэрэв энэ тэмцээнд оролцож чадах юм бол би Монголоо гэсэн бүх зүрх сэтгэлээ дайчлан хичээх болно гэж та бүхэндээ амлаж байна. Мөн энэ тэмцээнд нь оролцож чадахгүй бол зүгээр VIP-аар очиж үзэх урилгатай байгаа. Гэхдээ үзэгчдийн суудлаач үзээд, харамсаад суух биш “Би Монгол” гээд бардам тайзан дээр өрсөлдмөөр байна” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэгч фэнүүдээсээ хандив гуйж байлаа.

Гэвч энэ бүхнээсээ ичсэн үү, яасан. Өчигдөр дахин мэдээлэл хийж “Би тэмцээндээ оролцохоо больсон шүү. 15Та бүгдээсээ зүгээр мөнгө аваад явж зүрхэлсэнгүй ээ. Ийм их хүн дэмжинэ гэж бодсонгүй. Үүнийг хараад үнэхээр их баярлаад барахгүй байна. Ингэж дэмжиж байгааг харахад л надад хангалттай. Бас бодож үзлээ. Нээрээ үнэхээр өөрөөсөө 5000 ам.долларын такс төлөөд ордог тэмцээн анх удаа сонслоо. Том тэмцээнүүдэд бүх юм нь цаанаасаа байдаг бол энэ тэмцээн тийм биш байгаа нь сонин санагдлаа. Тэгээд би хэрэв та бүгдээс хандив аваад очиход том тэмцээн биш байж таарвал харамсалтай санагдлаа. Ямартай ч, ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгааг харахад үнэхээр сайхан байна. Мөн намайг “Мөнгөтэй юм байж”, “Түрүүлчихээд” гэх хүмүүс цөөнгүй байна. Би ганцхан өөрийнхөө төлөө биш Монгол Улсаа төлөөлж явах гэж байсныг ойлгоорой. Өөрт хангалттай мөнгө байсан бол би ингээд спонсор олоод өгөөч гэж та бүгдээс асуухгүй байсан. Би одоо үзэгчдийн суудлаас үзчихээд, шалгаруулалтандаа орчихоод ирнэ ээ. Намайг дэмжиж байсан та бүхэндээ дахин, дахин чин сэтгэлээсээ баярлалаа” гэж хичээнгүйлэн байж бичжээ. Ямар нэг өвчин зовлон тусаагүй мөртлөө ингэж хандив гуйх нь ичгэвтэр гэдгийг фэнүүдээсээ нуугаагүй мисс, загвар өмсөгч С.Сарнай ийнхүү олон улсын тэмцээнээс татгалзлаа.

16 17

С.Цахиур

www.zone.mn


Загвар өмсөгч С.Сарнай хандив гуйж “Mrs.Asia Usa” тэмцээнд оролцохоосоо ичжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.