О.Пүрэв: Охид, хөвгүүдийн хамтлаг ямар байдгийг жинхэнэ ёсоор харуулна

“MN- 25″ суваг телевизээс зохион байгуулдаг “Making the band” шоу нэвтрүүлгийн төс­лийн менежер О.Пүрэвтэй ярилц­лаа.

-”Making the band-3″ шоу нэвт­рүүлгийн шалгаруулалт саяхан болж өнгөрлөө. Энэ талаар тод­руулахгүй юу?

-Манай телевизийн брэнд нэвт­рүүлэг болох “Making the band” шоу нэвтрүүлэг хоёр дахь жилдээ гу­рав дахь удаагаа зохион байгуу­лагдаж байна. Энэ удаагийн шоуны зо­рилго нь эрэгтэй, эмэгтэй холимог гишүүдтэй хамтлаг гаргаж ирэх явдал юм. Нийт 16-25 насны 700 гаруй оюутан сурагчид авьяас, чадвараа сорьсноос эцсийн байд­­лаар 18-24 насны Г.Энх-Амар, Ж.Батдөл, Б.Болдбаатар, Г.Амаржил, Г.Урангоо, Б.Төгсжар­гал, Х.Гулназ зэрэг нийт долоон хүүхдийг шалга­рууллаа. Шалга­руу­лалт хоёр үе шаттай үргэлжилсэн.

-Энэ удаагийн шоунд орол­цогчдыг  ямар шалгуураар сон­гов?

-Дотоод хүн нь хэн бэ, урлагт сэтгэлээрээ хандаж цааш нь үр­гэлжлүүлж чадах уу , зүгээр нэг шоу болгоод орхих уу, ирээдүйд хэр амжилт үзүүлэхэв, урлагийн хэр мэдрэмжтэй зэргээр нь дүгнэсэн. Мэдээж гол шалгуур нь дуулж, хөгжимдөх байсан. Бидний сонго­сон долоон хүүхэд үнэхээр авьяас­лаг залуус. Тэдний олон талын авьяасыг нь харсан. Мис­сийн тэмцээнд оролцогчийн царай зүс, бие галбирыг  чухалчилдаг бол бид тэр хүний авьяас чадвар, хамт­лагт ороод өөрийн гэсэн өнгө төрх, хүнийг татах чадвартай байх зэр­гээр нь шалгаруулсан. Энэхүү хамтлаг Монголын рок попын ер­төн­цөд шинэ өнгө төрх, шинэ хөгжим, дуу хоолойг хүмүүст хүр­гэнэ.

-Дээрх шалгарсан хамтла­гийнхныг юу юу хүлээж байгаа вэ. Өмнөх хамтлагуудын адил уу эсвэл?

- Эхний хамтлагийнхнаас илүү их зүйл хүлээж байгаа. Дээрээс нь шинэ хамтлагтайгаа 3-5 жилийн хугацаатай хамтарч ажиллах гэрээ байгуулаад манай телевиз продю­серлэж ажиллах юм. Энэ хүүхдүүд маш богино хугацаанд мэргэжлийн хүнээс заавар зөвлөгөө авал­гүйгээр өөрсдөө юу сурсан түү­нийгээ шалгуулсан. Бид одоо бүх зүйлээр нь хангаж өгнө. Хүүхдүүдэд зориулж байгаа мөнгө асар их юм. Дуу, клип хийлгэнэ, үс, нүүр, хувцас гээд бүгдийг нь телевиз хариуцна. Бид амлалт өгч хуураагүй. Хамгийн гол нь сайн бүжиглэдэг, дуулдаг, жүжиглэдэг, цаашдаа олны танил болж, рок попын ертөнцөд бүтээлээ хийсэн хамтлагтай дүйцэхүйц карьер­тай болж байгаа нь тэдэнд оруулсан маш том хөрөнгө оруу­лалт юм. Мөн дээрээс нь багш нар, салбартаа тэргүүлж байгаа хү­мүүстэй хамтарч ажиллана.

-Хөдөө орон нутгаас оюутан залуус хэр оролцсон бэ?

-Бараг бүх аймгаас хүүхдүүд ирж оролцлоо. Бүгд дуулдаг, бү­жиг­лэдэг их авьяастай байсан. Харин шалгарсан хүүхдүүд дотор хөдөө орон нутгийн хүүхэд байхгүй. Бүгд хотын харьяалалтай. Шоу гараад эхлэхээр бүгд харна биз.

-”Making the band” шоу нэвт­рүүлэг цаашдаа жил бүр зохион байгуулагдах уу?

-Бид шоугаа телевизийнхээ15 жилийнхээ ойг угтаж, жилд хоёр удаа хийсэн юм. Ер нь цаашдаа жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулна.

-Хэзээнээс дэлгэцэнд гарч эхлэх вэ?

-Манай шоу реалити хэлбэрээр есдүгээр сараас өдөр бүр телеви­зээр гарч эхэлнэ. Энэ нь хүн бүхний амралт дуусч ажил, сургуульдаа орчихсон байх үе юм. Манай шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр “Витафит” компани, “Анар” брэнд ажиллаж байгаа.

Л.МИНЖМААпродвижение сайтов москва вакансиипродвижениеaracer.mobiпрограмма для взлома вк онлайнчехол macbook airполучить кредитную карту онлайн альфа банкbingo jocuri gratisaustralia escortslot makineleri casinoBet365mobilealtezzaбокс индивидуальные тренировкиденьги на телефон в долг нссденьги в долг уфа частное лицонациональные парки африки килиманджаробанк михайловский кредит наличными калькулятор украинавзять деньги в долг во владикавказевосхождение на килиманджаро марангуrussian language translation in englishоптовая продажа посудыанекс тур тайландпроизводители посудыhaloween partyкомпания раскруткалучшие конвекторыраскрутка продвижение сайтараскрутка сайтов


О.Пүрэв: Охид, хөвгүүдийн хамтлаг ямар байдгийг жинхэнэ ёсоор харуулна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.