Дараах 5 ургамал нь өрөө тасалгааг чимээд зогсохгүй агаарыг цэвэршүүлэх гайхалтай хүч чадалтай ургамлууд юм. Цэвэр агаар нь эрүүл байхын үндэс учир цаг алдалгүй эдгээр ургамлуудыг өрөө тасалгаандаа байршуулж, арчилж тордон ургуулаарай.
Зуун наст
Гоо сайхан болон эрүүл мэндийн олон үр ашгийг өгдөг энэ ургамлын навч цэвэрлэгээний зориулалтаар хэрэглэдэг химийн цэвэрлэгч болон бусад бүтээгдэхүүнд агуулагддаг бохирдуулагч бодисуудыг шингээдэг.
Мөлхөө цэцэг
Хурдан ургалттай энэ үзэсгэлэнтэй цэцгийг мөлхөө, анчны олс гэх мэтээр ч нэрлэдэг. Заримдаа өөр өөр өнгөтэй болох навчис бүхий мөчир нь доош унжиж гоёмсог төрхийг бүрдүүлдэг энэ ургамал агаарыг маш сайн цэвэрлэдэг. Арчилж ургуулахад хялбархан энэ цэцгийг нарны шууд тусгалтай газар бүү өлгөөрэй.
Луугийн мод
Улаан хөвөөт луугийн мод нь агаараас ксилол, трихлорэтилен, формальдегид зэрэг хорт бодисуудыг шингээдэг. Зөв арчилж тордвол 4,5 метр хүртэл өндөр ургадаг.
Rubber plant
Каучук агуулсан ургамал нь формальдегид, бензол, аммиак зэрэг нэгдлүүдийг агаараас шингээж, агаарыг цэвэршүүлдэг. Навч нь зузаан ногоон байх тусмаа арчилгаа зөв байна гэсэн үг.
Сараана цэцэг
Сараана цэцэг нь агаарын бохирдлыг идэвхтэй цэвэрлэгч бөгөөд арчилгаа бага шаарддаг. 7 хоногтоо нэг удаа усалж, нарны гэрэл шууд тусдаггүй газарт байрлуулахад болно.