Таны iPhone гэнэт унтраад байна уу? Хэрхэн засах вэ?

tumblr_m3tx9lEveS1r8gqaeo1_500Заримдаа утас тань худал мэдээлэл өгөөд байх шиг байна уу? Жишээ нь iPhone чинь батерей 20% гэсэн мэдээлэл гарч байсан ч гэнэт унтарч таг болох тохиолдол гарч байсан уу? Тийм бол яагаад ийм асуудал гардаг вэ? Хэрхэн засах вэ?

Lithium ion батерейны хувьд ийм төрлийн асуудал гарах нь бий. Ийм төрлийн батерейны хувьд 100% хүртэл цэнэглэх эсвэл бүрэн дуустал нь хэрэглэх нь маш муу нөлөө үзүүлдэг. Таны ухаалаг утас цэнэглэж байх үед цэнэглэлт 100% хүрэхэд автоматаар цэнэглэлтийг зогсоох, мөн цэнэг бүр мөсөн дуусахаас нь өмнө утсыг унтрааж байхаар анхнаасаа тохируулагдсан байдаг. Ингэснээр утасны батерейг хамгаалж байдаг. Гэхдээ тодорхой хугацааны дараа алдаа гаргаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл батерейны цэнэг 20% байхад дуусч байна гэж үзээд утсыг унтраах магадлал бий болдог гэсэн үг. Тэгэхээр таны утас гэнэт унтардаг шалтгаан нь ердөө энэ.

Гэхдээ энэ алдааг засах маш хялбар. Үүний тулд батерейгаа урдын байдалд нь оруулах ёстой гэсэн үг. Эхний алхам: утасныхаа батерейг бүрэн дуусч утас тань унтартал хүлээ. Дараа нь утсаа цэнэглэгчид залган бүрэн цэнэглэж дуустал нь хүлээ. Хэдийгээр бүрэн цэнэглэсэн гэсэн анхааруулга гарсан ч дахин 2 цаг цэнэглэж хангалттай хэмжээнд хүргээрэй. Одоо iPhone-оо унтраагаад асаа. Энэ үйлдлээ 2 удаа давтаарай. Уг үйлдлийг хийх явцад цэнэглэгчээс салгахгүй шүү. Өөрөөр хэлбэл утсаа унтраагаад дахин цэнэглэх процесс үргэлжилж байгаа. За дээрх дарааллын дагуу хийсэн бол батерей тань дахин тохируулга хийгдэх болно. Яг л цоо шинээр авч байсан үед хэрхэн ажиллаж байсан тэр дагуу ажиллаж эхлэх болно. Танд амжилт хүсье.

Мэдээж утас тань хэрэглээд нэлээд хэдэн жил болсон бол батерей муудах нь байдаг л зүйл. Та дээрх зааврын дагуу тохиргоог хийгээд үнэхээр батерей тань сайжирахгүй бол батерейгаа солиулах боломжтой

nobattery


Таны iPhone гэнэт унтраад байна уу? Хэрхэн засах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.