Адель төрсний дараах сэтгэл гутралтай болжээ

39EBDCD600000578-3890852-image-a-3_14779368734572012 онд Анжело хүүгээ төрүүлснээс хойш уран бүтээлээсээ түр хугацаагаар хөндийрөөд байсан ч өнгөрсөн онд асар их амжилттайгаар тайзнаа эргэн ирсэн дуучин Адель “Vanity Fair” сэтгүүлийн энэ сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ. Түүний урлагийн болон хувийн амьдралын тухай сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн байна.

Дуучин Адель анх хүүгээ төрүүлснээс хойш төрсний дараах сэтгэл гутралтай болсон нь маш хүнд дарамттай байсан гэдгээ нуусангүй. Эхчүүдэд тохиох эл сэтгэл санааны хямрал нь төрүүлсэн хүүхдээ хүсэхгүй байх, аль болох холхон байхыг чухалчлах зэргээр илэрдэг бөгөөд Адель ч мөн энэ хэцүү үеийг туулаад гарсан гэнэ.

Найз залуу Саймон Конеки нь түүнийг жирэмсэн болон хүүхэдтэй найз хүүхнүүдтэйгээ уулзаж, хүүхдийн тухай эерэг бодол санаатай байхыг зөвлөдөг байж.

Тун саяхны нэгэн тоглолтын үеэр ахин хүүхэдтэй болохыг хүсч буйгаа илэрхийлсэн Адель өөрийгөө буруутгажээ. Анжелог төрсний дараа маш хэцүү байсан, харин ахин хүүхэдтэй болохыг хүссэн нь маш буруу, би бэлэн биш байна гэжээ.

Аялан тоглолтоо хийж яваа түүний “25” цомог нь Их Британи улсад хамгийн их борлуулагдсан цомгоор шалгараад байгаа билээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn


Адель төрсний дараах сэтгэл гутралтай болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.