Хайртынхаа ээжид бичсэн захидал

60c355e5e098df4276de4adc46eb55b2Сайн байна уу. Сайхан сэтгэлд бурхны элч танд энэ захиа очих үеийн мэнд хүргэхийн хамт танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Таны өвөр дээр эрхэлсэн дэггүй хөөрхөн тэр аз жаргал чинь одоо миний зүрхний наран миний аз жаргал миний амар амгалан болсон. Таны хайраар услагдаж өссөн энэ том сүрлэг уул шиг том эр хүнийг өчүүхэн зүрхнийхээ гүнд хайрлаж тэр их хайраа яаж хүүд тань зориулахаа мэдэхгүй л сууж байна. Ийм сайхан залууг төрүүлж зөвхөн надад зориулагдсан мэт өсгөж өгсөн танд баярлалаа.
Өөдөсхөн хөлийг нь төөлөн , даахьтай зулайг нь үнэрлэж сүүний үнэртэйгээ нялх үед нь хожмын нэгэн өдөр бүсгүй номхон заяа таны хүүхдийг хайрлан халамжлахаа алтан ургийн тань өргөөнд босго даван орж ирнэ гэж бодсон уу? Ханхар том мөрийг нь налаад , хажууд нь тунин эрхлэх надад хамгийн дээд аз жаргал болдог. Надаас өөр хүн ингэж жаргахгүй мэт санагддаг. Та хүүгээ уул шиг том болсон гэдэгт нь одоо ч итгэхгүй эргэлздэг байх. Хүү тань уул өргөж усыг гатлахгүй ч уул шиг түшигтэй тогтуун сайхан тэнгэр баганадсан ноён оргил болсоон. Би тэр оргилын ганц эзэн савдаг нь болохыг таны ургуулсан ухаан өөрөө зөвшөөрсөн юм. Би энэ ууланд дураараа сэлгүүцэж нэг талд нь маш том, бүүр томоос том цэцэрлэгт хүрээлэн байгуулаад тэр цэцэрлэгээ халуун нар ,ширүүн бороо, хүчит салхинаас хамгаалж олны хөлөөс ч холдуулан дархлах болно. Гэхдээ энэ уулын үүсгэл бурхны элч таниас юугаа ч харамлаж чадахгүй ээ. Энэ уулынхаа сүүдэрт нь суун сэрүүцэж ядрахдаа тунгалаг рашаанаас нь уун амьсгаа задлан амьдран суух болноо. Таны энэ асар том ноён оргилд намайг цас борооноос хамгаалах агуй , алжааж ядарсан үед амрах зөөлөн зүлэг, ангаж цангасан үед амны цангаа тайлах рашаан булаг, нүдийг минь баясгах ан амьтан цөм байдаг. Юм бүхэнд бараан сүүдэр байдаг шиг тэр бараан сүүдэртэй нь хамт уучилж хайрланаа. Таны өгсөн хайранд хүрэхгүй ч хайраар бялхуулж амьдрахыг хичээнээ. Та минь биднийхээ босгосон тэр цэцэрлэгийг харан баясаж амар амгалан суугаасай гэж би хүснэм.

Таныг хүндлэн мэхийсэн ирээдүйн бэр тань…


Хайртынхаа ээжид бичсэн захидал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.