Нонг Нат хэмээх нэрээр алдаршсан 31 настай тай загвар өмсөгч, экс-порно жүжигчин бүсгүй АНУ-ын саятан эртэй гэрлэсэн байна. Тэрээр буддизмын сургаал болон бясалгал түүнийг ирээдүйн ханиа олоход тусалсан гэжээ.
Түүнээс гадна, 70 настай саятан эр их өгөөмөр зантай гэнэ: Тэрээр олсон бүх орлогоо эхнэртэйгээ адил тэнцүү хуваадаг гэж Metro-д бичжээ.
Саятан Харольд Женнингстой учрахаас өмнө Нат порно кинонд зураг авахуулдаг байсан бөгөөд 2003 онд Таиландад порног хориглосны улмаас хагас жилийн тэнсэн харгалзах ялаар хүртэл шийтгүүлж байсан аж.
Үүний дараахан бүсгүй амьдралын хэв маягаа эрс өөрчлөн, буддын итгэгч болохоор шийдсэн байна. Тэрээр насанд хүрэгчдийн киноноос бүрмөсөн явж, залбирал бясалгалд ихэнх цагаа зарцуулах болжээ.
Загвар өмсөгч бүсгүйн өгүүлснээр, чухам энэ залбирал бясалгалын хүчээр л хижээл саятан эртэй учран түүнтэй гэрлэсэн гэнэ.
Бүсгүй гэр бүлийн орлогын тал хувийг хүртэхээс гадна, саятан нөхөр нь түүнд сар бүр цалин өгдөг аж. Тэрээр буяны үйлст нэлээн их хэмжээний хандив өргөдөг тухайгаа бахдан өгүүлсэн байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN