Л.Гүндалайгийн гэргий Л.Аззаяагийн нөхөртөө барьсан бэлэг

5УИХ-ын сонгуульд өөрөө өрсөлдөлгүйгээр эхнэрээ нэр дэвшүүлсэн улстөрч бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Харин өөрөө нэр дэвшихийн сацуу гэргийгээ ч бас хууль тогтоох байгууллагын суудал руу зүтгүүлээд үзсэн өөр нэг эрхэм бол Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай. Түүний эхнэр Л.Аззаяа Эрдэнэтийн 48 дугаар тойрогт нэр дэвшсэн хэдий ч харамсалтайгаар ялагдсан билээ.

Экс гишүүний эхнэр Л.Аззаяаг нөхрийнхөө арын албыг хариуцаж явдаг төдийгүй нам байгуулахад нь дэмжиж, зааж зөвлөдөг үнэнч хамтрагч нь нь гэх яриа бий.

Тэрбээр Сувилагчийн сургууль, МУИС-ын ОУХДС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн байна.

Л.Аззаяа Монголын загварын ертөнцөд мандаж явсан сайхан бүсгүйчүүдийн нэг бөгөөд 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүрэн эрдэнийн өргөмжлөл, 1994 онд Тува улсын Кезиль хотод болсон Монгол туургатны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын эзэн болж байжээ.

Мөн 1995 онд “Гоёл” наадмын III байрын шагнал хүртэж, Хонконгод Монгол Улсаа төлөөлөн явсан анхны загвар өмсөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан гэнэ.

Харин өнөөдөр түүний нөхөр Л.Гүндалайгийн 55 насны төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд гэргий нь нөхөртөө зориулж 20 жилийн өмнө хамтдаа авхуулж байсан дурсамж шингээсэн зургуудаа цахим хуудастаа нийтэлж төрсөн өдрийн өвөрмөгц мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Х.Онон


Л.Гүндалайгийн гэргий Л.Аззаяагийн нөхөртөө барьсан бэлэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.