Сэтгүүлчид нь улс төрөө бичиж урлагийнхан нь хөтлөгчөө хийж байя гэсэн шиг телевизийн суваг болгоноор жүжигчид, дуучид нэвтрүүлгийн хойморт харагдах болов. Үүнийг батлах гэсэн мэт Дуучин А.Хишигдалай ч мөн адил энэ эгнээнд нэгдээд авлаа. “Өнөө орой надтай хэн хамт хонох вэ” хэмээн ялдам хоолойгоор янаглаад авсан дуучин бүсгүйн хажууд нүцгэн залуу хэвтэж байгаагаас нь үзэгчид дүгнэхдээ эротик нэвтрүүлгийн хөтлөгч болохнээ гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа билээ. “Тарагтай боов” хэмээн өвөрмөцөөр нэрлэсэн энэхүү нэвтрүүлэг нь чухамхүү ямар төрөл, жанрын нэвтрүүлэг вэ гэдгийг сонсогч. фэнүүд нь тэсэн ядан хүлээж буй гэнэ шүү.